
Л.Батдорж
Өвөлтэй зэрэгцээд нийслэлд тулгамддаг нэг том асуудал нь яах аргаагүй утаа. Утаанаасаа салах гэсээр нэлээн хэдэн жилийн нүүрийг үзлээ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үр дүнд хүрсэнгүй. Агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж амьсгалын замын, зүрх судасны, төв мэдрэлийн cистемийн, харшлын өвчнүүд, удамшлын эмгэг, төрөлхийн гажиг, хавдрын тархалт, тохиолдлын төвшинг ихэсгэх, улмаар нөхөн үржихүйн эрүүл мэндийг хордуулах, хүүхдийн дархлаа, өсөлт хөгжилтийг бууруулах нөлөөтэйг олон улсын болон манай орны эрдэмтэн судлаач, эмч нарын хийсэн судалгааны дүн харуулж байна.
Эх сурвалж:www.polit.mn