© AP Photo / Thibault Camus
Д.АРИУН
АНУ-ын Нью-Йорк хотын захирагчаар ажиллаж байсан, тэрбумтан Майк Блүүмберг Жон Хопкинсын нэрэмжит их сургуульд 1,8 тэрбум доллар хандивлаж байгаагаа зарласан талаар арваннэгдүгээр сарын 19-нд хэвлэлүүд мэдээлжээ. “Санхүүгийн байдлаас үл хамааран авъяаслаг оюутан залуусын хувьд боломж нээж өгөхийг хүсч байна" хэмээн тэрээр твиттер хуудастаа бичжээ. Тэрээр энэ их сургуулийн 1964 оны төгсөгч аж.
Майкл Блуумберг New York Times сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ, АНУ-ын их дээр сургуулиудын элсэлтийн хороо элсэхээр хүсэлт гаргагчдын санхүүгийн чадварт анхаарлаа хандуулдаг талаар дурдсан байна.
Нью-Йорк хотын захирагчаар 2002-2013 оны хооронд ажиллаж байсан түүнийг 2014 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хотын асуудал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элчээр томилж байсан билээ.
Эх сурвалж: www.polit.mn