Антибиотик эрүүл мэндэд тэр бүр ашигтай байдаггүйг ДЭМБ сануулав

2018-11-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Эмчилгээнд анти­биотикийг буруу хэрэг­лэснээс өвчин үүсгэгч нянгийн тэсвэрлэх чад­варыг дээшлүүлэхэд хүр­гэж байгаад санаа зовниж байгаагаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) дахин илэрхийлжээ. Женевт өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт нийтлэгдсэн илтгэлээс үзвэл, эдгээр эмийг хүн ам янз бүрийн улс оронд хэрэглэж байгаа тоо хэмжээний хэлбэлзэл маш өндөр, 1000 оршин суугчид өдөрт дөрвөн тунгаас 64 хүртэл буюу 16 дахин их байгаа ажээ. “Антибиотикийн хэрэглээ ийм их ялгаатай байгаа нь зарим улс оронд хэтрүүлэн хэрэглэж байгаа бол нөгөө заримд нь эдгээр эм хүрэлцэхгүй байгааг харуулж байна” хэмээн ДЭМБ онцолжээ. Нянгууд эдгээр эм бэлдмэлд тэсвэртэй болж байгаа нь “хэд хэдэн халдварыг эмчлэх боломжийг хөндөж, хүн төрөлхтний хөгжил, эрүүлийг хамгаалах үйл хэрэгт аюул занал учруулж байна” хэмээн илт­гэлийг зохиогчид сануулж байна. Үүнээс шалтгаалж “дэлхийн олон газар өсөн нэмэгдэж байгаа халд­вартай тэмцэх үр ашгийг бууруулж байгаа” ажээ. Илтгэлд 65 оронд антибиотикийг хэрхэн хэрэглэж байгаа баримтыг дурдсан байна. Бүс нутгийн хооронд болон нэг бүс нутгийн доторх улс орнуудын хооронд асар их ялгаа байгаа аж. Тухайлбал, Бурундид 1000 оршин суугчид дунджаар 4.4 тун, Буркина-Фасод 13.78, харин Танзанид 27.9 байна. Европын хувьд 1000 оршин суугчид ногдох дундаж үзүүлэлт 17.9 тун байгаа ч улс орнуудын хооронд ихээхэн ялгаатай байна. Тухайлбал, Грект 33.85, ОХУ-д 14.82 байна. 65 орноос антибиотикийн хэрэглээгээр Монгол Улс (64.41 тун) тэргүүлсэн байна. Антибиотикийг их хэмжээгээр хэрэглэж байгаа улс орны тоонд Иран 38.78, Судан 35.29 орсон байна. “Антибиотикийг хэтрүүлж, эсвэл буруу хэрэглэх нь нянгийн тэсвэржилтийн гол шалтгаан болж байна. Энэ илтгэлд дурдсан тоо баримтууд шаардлагагүй хэрэглээг бууруулахын тулд антибиотикийг зөвхөн эмчийн жороор олгох гэх мэт яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болсныг харуулж байна” хэмээн ДЭМБ-ын үндсэн эмийн газрын захирал Сюзанна Хилл сануулж, онцолсон байна. Хүн амд антибиотикийн хүртээмж муу байгаа явдал нянгийн тэсвэржилт нэмэгдэхэд хүргэж байж болно хэмээн шинжээчид анхааруулж байна. “Хүн амд ногдох орлого бага, дунд зэргийн олон улс оронд халдварт өвчнөөс шалтгаалан амь насаа алдах үзүүлэлт өндөр, антибиотикийн хэрэглээний үзүүлэлт доогуур байна. Хүмүүс бүрэн курс эмчилгээ хийлгэж чадахгүй, эсвэл стандартад нийцээгүй, хуурамч эм бэлдмэл тэдэнд олдож байгаагаас нянгийн тэсвэржилт үүсч байж болох юм” хэмээн ДЭМБ мөн онцолсон байна. Үүнээс гадна олон улс оронд чанартай антибиотикийн хүртээмж байхгүйн улмаас хүн ам албан бус зах дээрээс эмнэлгийн зохих ёсны хяналт шалгалтад хамрагдаагүй эм бэлдмэлийг эмчийн зөвшөөрөлгүйгээр худалдаж авахад хүргэж байна. Үр дүнд нь антибиотикийн зохицуулалтгүй худалдаа “эдгээр эмийг хэтрүүлж, эсвэл буруу хэрэглэхэд хүргэж байна” хэмээн шинжээчид тайлбарласан байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

47 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

48 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

50 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

2 цаг 45 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

4 цаг 7 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

5 цаг 6 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

5 цаг 38 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

5 цаг 59 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

9 цаг 33 мин