Х.ОЮУНБОЛД
Вашингтон дахь ОХУ-ын Элчин сайдын яам АНУ-ын Төрийн департаментэд орос сэтгүүлч, иргэний танхимын хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааны хөгжлийн зөвлөлийн дэд ерөнхийлөгч Александр Малькевичийг баривчилсан тухай мэдээллийг тайлбарлахыг хүсч байгаагаагаа мэдэгдсэн мэдэгдлийг илгээсэн байна. Мэдэгдэлд хэвлэлд мэдээлснээр холбооны мөрдөх товчооны ажилтнууд Вашингтоны нисэх онгоцны буудалд сэтгүүлчийг баривчилсан байна. Иймээс болсон үйл явдлыг тодруулахын тулд мэдэгдэл илгээсэн гэж Элчин сайдын яамныхан твиттер хуудастаа бичжээ. ОХУ-ын Иргэний танхимын цахим хуудаст бичсэнээр энэ сарын 6-нд АНУ-ын Мэриланд мужид болсон дунд хугацааны сонгуульд Александр Малькевич ажиглагчаар оролцсон байна. Үүнээс гадна ОХУ-ын “Риа Фан”хэвлэл мэдээллийн төслийн агентлаг, “USA Really” цахим хуудасны ерөнхий редактор түүнийг баривчилсан талаар мэдээлжээ. Хэвлэлд мэдээлснээр сэтгүүлчийг Вашингтоны нисэх онгоцны буудалд холбооны мөрдөх товчооны ажилтнууд баривчилсныхаа дараа хоёр цаг байцаагаад сулласан байна.
Эх сурвалж: mundo.sputniknews.com
Баривчилсан шалтгааныг тайлбарлахыг хүссэн байна
2018-11-11
Нийтэлсэн: Админ
 1 мин