Б.ҮЕНЧ
Иргэний дайны хөлд олон жил нэрвэгдсэн Конгын Ардчилсан Бүгд Найрамдах Улсад хүчингийн хэргийн хохирогч болсон хүмүүст туслахад амьдралынхаа ихэнх хэсгийг зориулсан Дэнис Муквегэг, Исламын улс зэвсэгт бүлэглэлийн Язиди шашны цөөнхийн эсрэг явуулсан харгислалын хохирогч болсон Надиа Мурад нарт энэ оны энхтайвны шагналыг олгохоор болжээ. Надиа Мурад нь энэ аймшигт явдлын талаар дэлхийн сонорт хүргэж, хохирогч охид бүсгүйчүүдийн дуу хоолой болсон нэгэн юм. 25 настай Мурад 2014 онд 17 настайдаа шагнал хүртсэн Малала Юсафзайн дараа хоёр дахь залуу Нобелийн шагналтан болжээ.
Норвегийн Нобелийн шагналын хороо “Тэд амь насаа эрсдэлд оруулан байж дайны гэмт хэрэгтэй баатарлагаар тэмцэн, хохирогчдыг хамгаалж, шударга ёсыг сахиулахад гар бие оролцогчид” хэмээн мэдэгдэлдээ дурдсан байв.
Эх сурвалж www.polit.mn
Бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэгчид энэ оны энхтайванчид
2018-10-07
Нийтэлсэн: Админ
 1 мин