Украйныг НАТО-гийн хуралд оролцуулахгүй гэв

2018-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Брюссель хотод өчигдөр болсон “НАТО”-гийн хуралд Украйны Батлан хамгаалахын сайд  Степан Полторакийг оролцохыг Унгар хоригложээ. Энэ нь холбоотон орнуудын эвсэлтэй холбоотой тухай асуудал хариуцсан Украйны Батлан хамгаалах яамны  дэд сайд Сергей Мукосигийн хэлснийг  “Европейская Правда” цахим хуудас иш татан мэдээлсэн байна.Сергей Мукоси “Степан Полторак “НАТО”-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенбергт хуралд оролцохыг хүсч байгаагаа мэдэгдсэн.Гэвч ерөнхий нарийн бичгийн дарга байгууллагын зүгээс түүнийг оролцохыг эсэргүүцэж байгааг тайлбарласан захиа илгээсэн” гэжээ. Түүнчлэн хуралд Украйн орон зочин орны статустайгаар оролцоход эвслийн гишүүн нэг орон үүнийг нь зөвшөөрөх шаардлагатай. Гэвч Унгар Украйныг  оролцуулахаас татгалзсан гэв.  Мөн НАТО үүний эсрэг юу ч хийж чадахгүй. Учир нь санал нэгтэй байх нь энэ байгууллагын дагаж мөрддөг гол үндсэн зарчмын нэг гэж нэмж хэллээ. Том жижиг ямар орон байх нь хамаагүй АНУ зэрэг нөлөөтэй орон дэмжсэн хамтын шийдвэрийг хүртэл хориглож  болно. Гэхдээ Сергей Мукоси байгууллагын зүгээс Украйны хүсэлтэд хариу өгснийг үнэлж үзэхийг хүсчээ. Харин Унгар, Украйны харилцаа эхнээсээ сайн байгаагүй.Будапештийн хувьд энэ нь анх удаагаа Киевийг олон улсын байгууллагын  хуралд оролцуулахыг татгалзаж байгаа хэрэг биш юм. Үүнээс өмнө Европын холбооны хуралд оролцуулахыг эсэргүүцэж байжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

55 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

57 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

58 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

2 цаг 53 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

4 цаг 15 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

5 цаг 14 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

5 цаг 46 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

6 цаг 7 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

9 цаг 41 мин