Х.ОЮУНБОЛД
Боливийн ерөнхийлөгч Эво Моралес твиттер хуудастаа Германы канцлер Ангела Меркелийг эх орондоо айлчлахыг урьсан тухайгаа жиргэжээ. Тэрээр “Бид Германы канцлер,манай эгч Ангела Меркелийг манай эх оронд айлчлахыг урьж” байна гэж бичсэн байна. Мөн Боливийн ерөнхийлөгчийн хэлснээр хоёр орны хооронд хэлэлцэх олон төсөл хөтөлбөр бий. Тухайлбал, давсны үйлдвэр, олон орныг гаталж Атлант, Номхон далайг холбосон далайн галт тэрэг,цэвэр эрчим хүч зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэв. Болив улс сүүлийн хоёр жилийн хугацаанд Герман, Испани, Их Британи, Швейцарийн Засгийн газар болон компаниудын дэмжлэгийг хүлээгээд байгаа юм. Гэвч одоогоор 10 тэрбум ам. доллар шаардагдах 4000 км үргэлжлэх төмөр замыг барихад хамтрах түншээ сонгоогүй байна.
Эх сурвалж: mundo.sputniknews.com