НҮБ-ын судалгааны албаны дүгнэлтийг үгүйсгэв

2018-08-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД НҮБ-ын  судалгааны Албанаас Мьянмарын зэвсэгт хүчин үндэстнийхээ цөөнх болсон рохинжа иргэдийг олноор нь хөнөөсөн гэсэн дүгнэлтийг  тус улсын зүгээс няцааж  байна гэж Мьянмарын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Зав Хтау уламжилжээ. Түүний “Бид НҮБ-ын энэ албанд  Мьянмарын нутаг дэвсгэрт орж ирэх зөвшөөрөл олгоогүй.  Иймээс  тус байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан ямар ч тогтоолыг няцаахаас гадна зөвшөөрөхгүй” гэснийг “Global New Light of Myanmar” сонинд нийтэлсэн байна. Үүнээс гадна Мьянмарын Засгийн газар рохинжа иргэдтэй холбоотой асуудлыг судлах комиссыг томилсон.   Ингэснээр  НҮБ-ын энэ албаны зүгээс хийсэн  хуурамч гүтгэлэгт хариу өгнө гэв.  Мөн Мьянмарын эрх баригчид тус улсын зэвсэгт хүчний зарим хаягийг устгасан шалтгааныг тайлбарлахыг хүсчээ. Тэрээр  “Фэйсбүүк нь  тус улсын иргэд хамгийн их өргөн хэрэглэдэг олон  нийтийн цахим сүлжээ юм.  Иймээс   дээрх арга хэмжээ  нь үндэстнийхээ эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө зүтгэж байгаа нутгийн эрх баригчдад саад учруулна”  гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. НҮБ-ын олон улсын бие даасан мөрдөн шалгах баг энэ сарын 27-нд  Мьянмарын зэвсэгт хүчин болон бусад аюулгүй байдлын байгууллагууд тус улсын Ракхайн, Качин мужид хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг олон хүнийг хоморголон устгасан  ажиллагааг явуулсныг нотолсон  тайланг танилцуулсан юм. Үүний дараа “Фэйсбүүк” компани  нийтийн цахим сүлжээг ашиглаж үндэстэн ястан болон шашин хоорондын мөргөлдөөнийг сурталчилахаас сэргийлэх зорилгоор Мьянмарын зэвсэгт хүчнийхний  цахим хуудас, хаягийг хааж, устгасан байна.  Харин НҮБ-ын судалгааны албаныхан энэ тайлангаа ирэх сарын 18-нд Женев хотод болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит чуулганы үеэр танилцуулах юм байна. Тэд тайлангаа гаргахын тул Мьянмар, Бангладеш, Индонез, Их Британи, Малайз болон Тайландаар явж, энэ хоморголон устгах ажиллагааны хохирогч нартай уулзсанаас гадна  хиймэл дагуулаас авсан зураг, бичлэгийг үзсэн аж. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

2 цаг 53 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

2 цаг 54 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

2 цаг 56 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

4 цаг 51 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

6 цаг 13 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

7 цаг 12 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

7 цаг 44 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

8 цаг 5 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

11 цаг 39 мин