Филиппин, Хятадын маргаан хурцдав уу?

2018-08-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте өмнөд Хятадын тэнгист  хийж байгаа БНХАУ-ын маргаан дагуулсан үйл ажиллагаа нь хоёр орны хооронд зэвсэгт мөргөлдөөн гарахад хүргэж болно гэдгийг сануулсан байна. Тухайлбал, Бээжингийн зүгээс Филиппиний баруун тэнгист газрын тосны худгийг өрөмдөн гаргаснаас гадна байгалийн бусад баялагийг олборлож байна гэж хэллээ.  Орон нутгийн “Inquirer” сонинд Филиппиний Дотоод яамны нарийн бичгийн дарга Эдуардод хандаж “Та газрын тос олборлолтыг моно­­поль­чилбол бидэнд асуудал үүсэх болно. Үүнд л бидний ялгаа байна.  Мөн бид сэлмээ авч хятадуудыг хяргахыг та харна” гэж ерөнхийлөгч Родриго Дутерте  хэлснийг эш татан мэдээлсэн байна. Хэвлэлийнхэн  Дутерте Родригогийн  хийсэн энэ мэдэгдэл нь энэ сарын 15-нд  түүний хийсэн мэдэгдэлтэй харьцуулахад их шаардсан өнгө аястай байгааг онцолсон юм. Тэрээр өмнө нь хийсэн мэдэгдэлдээ Бээжинг маргаантай арлуудын талаар явуулж байгаа улс төрийн бодлогоо зөөлрүүлэхийг уриалсан юм. Түүнчлэн Филиппиний Засгийн газар  хоёр орны хооронд дайн үүсэхээс сэргийлж БНХАУ нь гол гурван дүрмийг зөрчихгүй байх ёстой гэж мэдэгджээ. Дүрмэнд БНХАУ нь Филиппиний эзэмшил Титу арлын хангамжийг тасалдуулахгүй байх, мар­гаантай байгаа тэнгисийн баялгийг олборлохгүй байх  гэж заажээ. Харин Филиппиний баруун тэнгис гэж Манилын Засгийн газар нэрлэсээр ирсэн Өмнөд Хятадын жижиг арлууд болон түүнийг хүрээлсэн ус нь хоёр орны хооронд маргаан дэгдэх мөнхийн шалтгаан болсоор ирсэн юм.  Түүнчлэн энэ газар нутгийн маргаан нь Вьетнам, Бруней болон Малайз улсад нөлөөлж байгаа аж. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

3 цаг 1 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

3 цаг 3 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

3 цаг 4 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

4 цаг 59 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

6 цаг 21 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

7 цаг 20 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

7 цаг 52 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

8 цаг 13 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

11 цаг 47 мин