Рохинжа хүүхдүүд “Алдагдсан үеийнхэн” болох вий

2018-08-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД НҮБ-ын Хүүхдийн сангаас Бангладешийн дүрвэгсдэд зориулсан байранд хоргодож байгаа 500 мянга гаруй дүрвэгч рохинжа хүүхдүүдийн ирээдүй бүрхэг байгааг сануулсан байна. Учир нь Мьянмараас дүрвээд жил болж байгаа ихэнх хүүхдүүдийн  боловсролд анхаарахгүй бол “Алдагдсан үеийнхэн” болох вий гэхээс эмээж байгаагаа илэрхийлжээ.  Өнгөрсөн жилийн наймдугаар сарын сүүлчээр Мьянмарын Ракхайн мужид тус улсын үндэстний цөөнх  болох рохинжа иргэд дараалсан зэвсэгт халдлагад өртсөн билээ. Энэ үеэр 700 мянга гаруй Бангладеш руу дүрвэснээс хойш  энэ тоо нэмэгдсээр сая гаруй болоод байна. Үүнээс тал гаруй нь хүүхдүүд аж. Харин НҮБ-аас  гаргасан тайланд хэзээ төрсөн нутагтаа харихаа мэдэхгүй байгаа эдгээр хүүхдүүдийн ирээдүйн талаар  “Бид тэдний боловсролд хөрөнгө оруулалт хийхгүй бол ирээдүйд боловсрол эзэмшээгүй,алдагдсан нэгэн үеийнхнийг харах  хүндхэн эрсдэлтэй тулгарна” гэж Бангладешт суугаа НҮБ-ын төлөөлөгч Эдуард Бейгбедер сануулжээ. Түүнчлэн тэдгээр хүүхдүүд одоо амьдарч байгаа нөхцөл байдлаа сайжруулахад шаардлагатай боловсрол хэрэгтэй. Энэ хэвээрээ үлдвэл тэд Мьянмар руу буцсан тохиолдолд  эх орныхоо нийгэмд хувь нэмрээ оруулах чадваргүй хүмүүс болно хэмээн онцолжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

2 цаг 48 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

2 цаг 49 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

2 цаг 51 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

4 цаг 46 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

6 цаг 8 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

7 цаг 7 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

7 цаг 39 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

8 цаг 0 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

11 цаг 34 мин