Антон Меркуров: Дональд Трампын мэдээлэл ч хамгаалагдсан байгаа

2018-08-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Дэлхийн лидер улстөрчдийн олонх  нь  бусдын адил “WhatsApp” эсвэл “Skype”-ийг ашигладаг байна. Энэ талаар ОХУ-ын технологи, мэдээллийн шинжээч Антон Меркуров “Спутник” сэтгүүлд ярьжээ. Тэрээр Польшийн “Речь Посполита” сонины нийтлэлд тус улсын ерөнхийлөгч Андрей Дуда, ерөнхий сайд Матеуш Моравецкий нар олон нийтэд зориулсан  мессеж илгээхэд ашигладаг “WhatsApp”-ын хэрэглэгчид гэж бичсэн нь Польшийн мэдээллийн аюулгүй байдалд заналхийлж болзошгүй гэснийг онцолжээ.  Технологи, мдээллийн шинжээч Антон Меркуров “АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хувийн твиттер хаягтай, интернетийг  харилцааны хэрэгсэл болгон ашигладаг” гэв. Шинжээчийн хэлснээр  байгууллагын цахим шууданг хакердах боломжтой. Гэхдээ үүнээс айж эмээх хэрэггүй. Учир нь “WhatsApp” шиг олон нийтэд зориулсан үйлчилгээг нэвтрүүлэгч компани хэрэглэгчдийнхээ аюулгүй байдалд анхаарч байдаг. Хэрэв ерөнхийлөгч Дональд Трамп тэдний нэг бол мэдээлэл нь  мөн л хамгаалагдсан байгаа гэж хэлсэн байна. Мөн тэрээр “Эдгээр программуудыг  нууц бичиг баримт илгээж дамжуулахад ашиглаж болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Учир нь дамжуулж байгаа мэдээллийн улмаас том асуудал үүсч  мэднэ. Гэхдээ эдгээр программуудыг ашиглаж мэдээллийг дамжуулах үйл ажиллагааны үеэр мэдээллийг кодолж нууцалдаг найдвартай технологийг ашигладаг” гэж ярьсан байна. Бид XXI зуунд амьдарч байгаа  учраас тэднийг  ашиглах программаа сонгоход  нь нөлөөлөх ёсгүйгээс гадна бид тэгж чадахгүй. Тэгвэл найдвартай мэдээлэл дамжуулах программ байна уу гэсэн асуултад шинжээч “Хамгийн найдвартай цахим программыг цахим мэдээллийн сангаар дамжуулан олж болно” гэж хэлээд кибер дээрэмчид  хуучирсан программ,төхөөрөмжийг хакердах боломжтой болохыг сануулжээ.Таны утасны загвар, программын хувилбар, эсвэл байгууллагын цахим  шуудан тань хамгаалалт сайтай байхад таны мэдээлэл илүү аюулгүй, найдвартай байх болно гэв. Тэрээр ерөнхийлөгч нарт тусгай хамгаалалттай ухаалаг гар утас байлаа ч нэг өдөр түүнийгээ алдах эрсдэл бий гэж үзжээ. Антон Меркуров “Хулгайд алдсан тохиолдолд төхөөрөмжид нэвтрэхэд хэцүү биш. Нөгөө талаар аль ч улсын аюулгүй албаныхан мэдээллийг нууцлах үүрэгтэй тусгай албатай байдаг” гэж ярилцлагынхаа төгсгөлд хэлсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

2 цаг 47 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

2 цаг 49 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

2 цаг 51 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

4 цаг 46 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

6 цаг 8 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

7 цаг 6 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

7 цаг 39 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

8 цаг 0 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

11 цаг 34 мин