АНУ-ын Ерөнхийлөгчийн нэр хүндээр яаж мөнгө олж болох вэ?

2018-08-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Ерөнхийлөгч Дональд Трампын тухай дуулиантай цуу яриа Америкийн хэв­лэлийг шуугиулж байна. Цагаан ордны дотоод ажлын тухай дэлхий даяар цацангаа тус ордны эзний сонин хачин зан үйлийн талаар дэлгэж олз олохоор шийдсэн ажилтны нууцаар бичиж авсан яриа энэ удаад эх сурвалж болжээ. Энэ бол төрийн тэргүүний аппаратад олон нийттэй харилцах асуудлыг жилийн турш хариуцаж байгаад хэдэн сарын өмнө ажлаасаа халагдсан Омарос Маниголт-Ньюманы тухай өгүүлж буй хэрэг. Түүний бичсэн:“Солиорсон эр. Трампын Цагаан ордныг дотроос нь ажиглахуй” ном мягмар гарагт АНУ-ын дэлгүүрүүдийн лангуунаа борлогдох аж. Тэрээр уг номондоо Ерөнхийлөгчийг арьсны үзэлтэн, эхнэрийг үзэн ядагч хэмээн нэрлэж, сэтгэц нь асуудалтай гэдгийг битүүхэндээ сануулаад, үүрэг хариуцлагаа биелүүлэх чадвар нь эргэлзээтэй гэх асуудлыг хөндсөн юм байна. Маниголт-Ньюман нэг бус удаа албан тасалгаанд нууцаар дуу хураагчтай орж, хамт ажиллагсдын, түүний дотор Ерөнхийлөгч Дональд Трампын яриаг бичиж авдаг байсан нь тодорхой болжээ. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчийн оролцоотойгоор үндэсний аюулгүй байдлын асуудлаар тагнуулын мэдээ сонсдог тасалгаанд Цагаан ордны аппаратын дарга Жон Келлитэй хийсэн ярианыхаа зөвхөн нэг л бичлэгийг одоохондоо сэтгүүлчдэд дамжуулж өгсөн юм байна. Хатуу хориглодог хэдий ч энэ тасалгаанд тэр дуу хураагч авч орсон ажээ. “АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг дэндүү ил тод гутаан доромжилсон”, “авиргүй, шударга биш” хэмээн ажилтан асан бүсгүйн үйлдлийг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс эрс шүүмжилжээ. Одоогоор Маниголт-Ньюманыг шийтгэх, өөрт нь байж магадгүй бусад үлдсэн ярианы дуу бичлэгийг нийтэд ил болгохгүй байх арга замыг Цагаан ордны хуульчдын баг хайж байна. Трампын ер бусын этгээд зан авир, түүний багийн дотоод дуулианы талаарх цуу мэдээ АНУ-ын хэвлэлээр байнга эргэлддэг. Ийм нөхцөл байдлыг улс төрийн, санхүүгийн, эсвэл албан тушаалын гэх зэргээр хувийн ашиг сонирхлын зорилгоор ашиглаж болдогийн нэг жишээ нь ажилтан асан бүсгүйн ном юм. Маниголт-Ньюман нэлээд хэдэн жилийн турш телевизээр явуулсан Трампын шоунд оролцож байсан. 2016 онд түүний сонгуулийн штабт ажиллаж байгаад улмаар Трампын засаг захиргааны өндөр албан тушаалд хүрсэн цорын ганц африк гаралтай америк бүсгүй байсан аж. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

2 цаг 49 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

2 цаг 51 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

2 цаг 52 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

4 цаг 47 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

6 цаг 9 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

7 цаг 8 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

7 цаг 40 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

8 цаг 1 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

11 цаг 35 мин