“Зүүн хойд Азийн төмөр замын хамтын нийгэмлэг”-ийг үүсгэн байгуулж болно гэв

2018-08-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ БНАСАУ-тай хамтрах интеграцийг “Зүүн хойд Азийн төмөр замын хамтын нийгэмлэг” -ийг үүсгэн байгуулахаас эхэлж болох юм гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдлээ хэмээн Yonhap агентлаг өчигдөр мэдээллээ. Түүний хэлснээр энэхүү хамтын нийгэмлэгт Зүүн хойд Азийн зургаан улс болон АНУ багтах аж. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ордноос хожим нь тодруулснаар зургаан орны тоонд хоёр Солонгос, ОХУ, Хятад, Монгол, Япон улс орох юм байна. Мүн Жэ Ин Японы дарангуйллаас Солонгос улс чөлөөлөгдсөн үйл явдалд зориулсан ёслол дээр “Энэхүү хамтын нийгэмлэг манай эдийн засгийн бүсийг хойд тив рүү тэлж, Зүүн хойд Азид хамтран оршиж, цэцэглэн хөгжих үндэс суурь бүрдүүлэх замаар Зүүн хойд Азид эрчим хүчний болон эдийн засгийн блок бүрдэж бий болоход хүргэнэ” хэмээн мэдэгджээ. Энэ бол “Зүүн хойд Ази дахь аюулгүй байдлын олон талт тогтолцооны эхлэл болно” хэмээн Ерөн­хийлөгч хэлсэн байна. Европын холбоо бол нүүрс, гангийн салбарын нэгдэл маягаар анх үүссэнийг Өмнөд Солонгосын лидер сануулсан байна. Цөмийн зэвсгийг бүрэн устгасны дараа л бүрэн дүүрэн интеграц боломжтой хэмээн Мүн Жэ Ин нэмж тайлбарлажээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

2 цаг 47 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

2 цаг 49 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

2 цаг 51 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

4 цаг 46 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

6 цаг 8 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

7 цаг 6 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

7 цаг 39 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

8 цаг 0 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

11 цаг 34 мин