
Т.САЙХАН
Саяхандаа 2016 оны сонгуулиар МАН-ын ингэж амлаж байв. Бид хамтдаа иргэдээ ядуурлаас аварч,
Эдийн засгаа хямралаас гаргаж,
Эх орноо өрнөөс салгаж,
Төрийн дампуурлыг засч,
Тэгш журамт, баян, хүчирхэг Монголыг цогцлоож чадна гэжээ. Мөн мөрийн хөтөлбөртөө МАН-ынхан бизнес эрхлэгчдийг дэмжиж зарим татварыг тэглэнэ гэсэн байна. Мөн шинэ төрлийн татвар нэмэхгүй гэжээ. Харин тэд эрх баригч нам болсноор амлалтаасаа буцаж, хэлсэн ярьсныхаа эсрэг үйл ажиллагаа явуулж эхэллээ. Тиймээс 2016 онд МАН ард түмэнд юу амлаж байсныг дахин сануулъя.
Иргэдээ ядуурлаас аварна гэжээ. Гэтэл ядуурлыг тоо хумигдах биш улам нэмэгдээр байна. Эх орноо өрнөөс салгана гэжээ. Гэтэл шинэ бонд гаргаж , бондын төлбөрөө бондоор төлж, хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөх хэлбэрээр ажиллаж байна. Монголын Улсын нэг хүнд ноогдох өрийн хэмжээ ч нэмэгдэв. Мөн МАН-ынхан бизнес эрхлэгчдийг дэмжиж зарим татварыг тэглэнэ гэсэн байна. Мөн шинэ төрлийн татвар нэмэхгүй гэсэн. Гэтэл он гарсаар есөн төрлийн татвар нэмэгдэж ард иргэдийн нуруун дээр хамгийн хүн ачааг үүрүүллээ. Ингэж ажиллана гэж сонгуульд амлаагүй билээ. Тэд мөрийн хөтөлбөрөөсөө халамжийн бодлогыг сугалан авч “Цалинтай ээж” хөтөлбөрийг нь хэрэгжүүлж эхлээд байна. Бусад амлалтуудаа таг мартсан бололтой. Зарим нэгийг нь сануулахад
Үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийг үргэлжлүүлэн олгоно
- Сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулдаг болгоно,
- Сургуулийг хүүхдэд аюулгүй, эрүүл суралцах орчин болгож, гэрэлтүүлэг, гарц, гэрлэн дохио, камер, автомашины хурд сааруулагчтай болгоно.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үеийн найзуудтайгаа хамт суралцах нөхцөлийг бүрдүүлж, шаардлагатай дэд бүтцийг сайжруулна,
- Анги дүүргэлт хэт өндөртэй сургууль, цэцэрлэгүүдийн ачааллыг бууруулж, нэг ангид 30-аас ихгүй хүүхэд суралцдаг болгох бөгөөд гурван ээлжээр хичээллэж байгаа ЕБС-иудыг холёр ээлжтэй болгоно.
- Малчны хүүхдийг 6-8 насны сонголттойгоор сургуульд элсэн суралцах боломж бүрдүүлнэ.
- Хичээлээс гадуурх сургалтын хөтөлбөр боловсруулж, сонирхол, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, сонгон, секц, дугуйлангийн үйл ажиллагааг төрөөс дэмжинэ гэжээ.
-Мөн оюутнуудад олгодог Үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийг үргэлжлүүлэн олгож, сурлагын амжилтыг шударгаар үнэлэх боломжийг бий болгох аж.
-Үүнээс гадна өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтад элсэгчдийг ил тод нээлттэй сонгож, суралцагсдын тоог хоёр дахин нэмэгдүүлэх ажлыг МАН ирэх дөрвөн жилийн хугацаанд хийхээр амлажээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ БҮХЭЛД НЬ ДЭМЖИНЭ ГЭЖЭЭ
Эрүүл мэндийн салбарыг цогцоор нь авч үзэх заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан гэжээ. Ингэснээр хүүхдүүдэд мэдлэг олгож эхэлснээр учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлнэ гэж тооцсоноос гадна тус салбарын санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлснээр эмч эмнэлгийн ажилтнуудын ажлын байр баталгаатай болно гэж үзжээ. Түүнчлэн урьдчилан сэргийлэх үзлэгт иргэдээ жилд нэг удаа бүрэн хамруулна гэж МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Цаашлаад эмч, эмнэлгийн ажилтнуудын ур чадвараас хамааран цалин хөлс, урамшууллын тогтолцоо бий болгохоос гадна нийтийн биеийн тамирыг ч дэмжих заалт оруулжээ. Тухайлбал, фитенсс, иог, бясалгал, гэх мэт зохистой хөдөлгөөнийг ЭМД-ын сангаас урамшуулна гэж заажээ. Дээрээс нь их спортыг төрийн ивээлд байлгаж, багийн болон оюуны спортыг онцлон хөгжүүлэхийг тусгажээ. Эрүүл мэндийн салбарынхан энэ чиглэлд ихээхэн анхаарал хандуулж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг шаардаарай.
ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ, ЦАЛИНГ ҮЕ ШАТТАЙГААР ЖИЛ БҮР НЭМЭГДҮҮЛНЭ
Тэтгэвэр тэтгэмжийг жил бүр нэмэгдүүлж тэтгэврийн зээлийн хүүг бууруулна гэж МАН амлажээ. Мөн цалинг жил бүр үе шаттай нэмнэ гэжээ. Цаашилбал тэтгэврийн зөрүүг арилгах бодлого хэрэгжүүлэх юм байна. Тэгэхээр ирэх дөрвөн жил тэтгэврийн зээлийн дарамтгүй цалин нэмэгдэж сайхан амьдрахын тулд амлалтаа хэрэгжүүлэхийг МАН-аас шаардаж болох нь.
Мөн өрхийн сарын дундажд орлогыг хоёр дахин нэмэгдүүлж, орлого багатай иргэдээ төрөөс тэтгэнэ гэж МАН амлажээ.
Ногоон хөгжил, байгаль орчноо хамгаалахад чиглэлээр МАН доорх амлалтыг өгчээ
-Байгалиа хамгаалах, түүний нөөцийг ашиглах, нөхөн сэргээх ажлыг иргэдийн нөхөрлөл, аж ахуй нэгж, байгууллагаар гүйцэтгүүлж, олгох урамгууллыг тодорхой болгоно.
-Ой, байгалийн бусад нөөцийн дагалдах баялгийг ашиглаж, экологийн цэвэр түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
-Бохир усыг цэвэршүүлэн ашигладаг технологийг нэвтрүүлж усны нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх замаар усны хомсдлоос сэргийлнэ.
-Гол горхи, булаг шанд, рашааны ундаргын эхийг хамгаалах ажлыг эрчимжүүлж, гол мөрний болон хур бороо, цас мөсний усыг хуримтлуулах сан байгуулж усан хангамжийг нэмэгдүүлнэ.
-Нийслэл төв суурин газрын ундны усны эх үүсвэрийг хамгаалах арга хэмжээ авна.
-Уул уурхайн хайгуул, олборлотод өртөж, эвдрэлд орсон газар нутгийг нөхөн сэргээх ажлыг орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн оролцоотойгоор бүрэн хийлгэнэ.
-Устгах аюулд орсон болон аж ахуйн гоц ашигт амьтан, ургамлыг зориудаар өсгөн үржүүлэн сэргээн нутагшуулах, тарьж ургуулах ажлыг хөрөнгө санхүү татварын бодлогоор дэмжинэ.
ГЭР ХОРООЛОЛД ХИЙХ АЖИЛ
Хашаандаа амины орон сууц баривал ипотекийн зээлд хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Гэр хорооллын иргэдийн цахилгааны хангамжийг сайжруулах зорилгоор цахилгаан түгээх сүлжээг шинэчилж, шөнийн тарифыг тэглэнэ гэж МАН амлажээ. МАН-ынхан мөн бизнес эрхлэгчдийг дэмжиж зарим татварыг тэглэнэ гэсэн байна. Мөн шинэ төрлийн татвар нэмэхгүй гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn