Ө.Энхтүвшин,  Г.Занданшатар нарыг томиллоо

2017-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Шадар сайдад Ө.Энхтүвшин, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатар нарыг томиллоо.  Шадар сайдад нэр дэвшигч  Ө.Энхтүвшинтэй холбоотой  санал шүүмжлэл нэлээд удаан үргэлжилсэн.  УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан  “Парламентад байгаа залуучууддаа дэндүү муу муухайгийн үлгэр жишээ үзүүлж байна.  Та Ерөнхий сайдад өрсөлдөж, хамт олноороо дүнгээ тавиулсан. Ерөнхий сайдыг томилох болоход орж ирээгүй. Тэгсэн хэрнээ зарчим үнэт зүйл ярих дуртай. Шадар сайд болохгүй гэсэн, нүх болгон руу ороод байдаг хүн биш ээ гэсэн. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж тайлбарлалаа. Таны хэлсэн үг үргэлж өөрчлөгдөх юм байна. Тийм учраас дэмжихгүй байгаа юм. Та намын даргаар ажиллаж байсан, бид шинэчлэлийн хөдөлгөөн өрнүүлж байсан. Та дарга хийж чадаагүй. Ганц удаагийн албан тушаал юу юм бэ. Ерөнхий сайдтайгаа та хэр гар нийлж ажиллах юм. Улс төрийн булхай луйвар ингэж явах юм бол засаж чадахгүй. Ичиж амьдрах хэрэгтэй. Зөнөж байгаа бол зөв зөнөх хэрэгтэй” гэсэн хатуу үгийг чулуудаж байсан.   Харин сөрөг хүчнээс 32-ын бүлгийг та толгойлж байгаа юу, яагаад Шадар сайд болохоор болсон” гэх зэрэг сөрөг байр суурийг илэрхийлж байсан.    Шадар сайд Ө.Энхтүвшин “ Манай намынхан бид дотроо ойлголцож чадсан. Үзэл бодол хариуцлага дээрээ санал нэгдэж чадлаа. Энэ засгийн газарт залуусаа оруулья гэж бодсон. Гэсэн ч намын нөхөд маань зүтгэ одоо зүтгэхгүй бол хэзээ зүтгэх вэ гэж хэлж надад итгэл хүлээлгэсэн. Энэ нийгэмд хийх ажил их байна” гэлээ.  Ийнхүү санал хураахад Ө.Энхтүвшинг Шадар сайдад,  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжиж  томиллоо.  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаад байна.  15.00 цагаас эхэлж, үлдсэн сайд нарыг томилох юм. Эх сурвалж:www.polit.mn
Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

4 цаг 11 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

5 цаг 28 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

8 цаг 5 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

8 цаг 5 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

8 цаг 5 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

8 цаг 5 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

21 цаг 33 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

21 цаг 38 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

22 цаг 47 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин