Х.ОЮУНБОЛД
НҮБ-ын Ерөнхий нарын бичгийн дарга Антонио Гутеррас тус байгууллагын гишүүн 193 орны байгууллагын ажлын тухай жилийн тайланг Ерөнхий Ассамблейд өчигдөр танилцуулжээ.
Тус байгууллагын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр цаг агаарын өөрчлөлт, энхтайван, хүний эрхийн асуудал, зэвсэг хураах, мансууруулах бодисын эсрэг тэмцэх, терроризмтой тэмцэх, тогтвортой хөгжлийн байдал мөн Африк тивийн хөгжлийн үйл явцыг багтаасан мэдээллийг сонссон байна. Антонио Гутеррес “Хүн төрөлхтөн дайн, байгалийн гамшиг болон ялгаварлан гадуурхах үзэл зэрэг хэцүү асуудалтай тулгарч байна” гэжээ.
Түүний тайланд сүүлийн 100 гаруй жилд сая гаруй хүн ядуурлаас ангижирсан гэхдээ олон хүн ядуу хэвээрээ байна. Мөн цөөхөн хүнд өлсөж үхэх аюул тулгараад байна гэж дурджээ. Тэрээр цааш нь даяарчлал заримд нь хөгжил цэцэглэлтийг авчирдаг бол нөгөө хэсгийг нь өсөн нэмэгдэж буй гадныхныг үзэн ядах үзэл, эрх тэгш бус байдалд ялгаварлан орхиж байна хэмээн сануулсан юм.
Түүний хувьд дэлхийд тулгараад байгаа асуудал бэрхшээлээс гарах арга зам нь бүгд хамтарч ажиллах гэсэн юм. “Бидэнд нэгдмэл үйл ажиллагаатай нэгэн цул дэлхий ертөнц хэрэгтэй. Дэлхийн ямар ч улс орон энэ олон хямралыг ганцаараа ажиллаад шийдвэрлэж чадахгүй” гэж тайландаа дурдав. Олон талт хамтын ажиллагаа нь 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөр болон Парисын уур амьсгалын тухай хэлэлцээр зэрэг санаачлагын эхлэлийг тавих боломж олгосон гэж Антони Гутеррас сануулсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин