Г.АМАР
ОХУ-ын Агаарын зэвсэгт хүчин Сирид ажиллагаа явуулж эхлэснээс хойш энэ улсын газар нутгийн 87.4 хувь лалын зэвсэгт дайчдаас чөлөөлөгдөөд байгаа тухай өчигдөр ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков мэдэгдлээ. Энэхүү ажиллагааны явцад 92 мянган агаарын дайралт хийн лалын зэвсэгт дайчдын 97 мянган байршил, найман мянган командын пункт, 53 мянган лалын зэвсэгт бүлэглэлийн бөөгнөрөлд цохилт өгсөн юм байна. Энэ өдрүүдэд ОХУ-ын Агаарын зэвсэгт хүчин Сирийн зэвсэгт хүчинтэй хамтран лалын дайчдын сүүлчийн тулгуур бааз болох Дейр эз-Зора хотыг чөлөөлөх ажиллагаа явуулж байгаа бөгөөд хэрэв энэ хот чөлөөлөгдвөл Сири улс лалын зэвсэгт хүчнээс бүрэн чөлөөлөгдөх юм.
Эх сурвалж: www.polit.mn