Г.АМАР
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн индэр дээрээс өчигдөр “Үй олноор устгах зэвсэг дэлгэрүүлэхгүй байх гэрээг ОХУ зөрчиж байна” хэмээн буруутгав.Энэ нь оросууд Дунд болон ойрын зайн пуужин дэлгэрүүлэхгүй байх гэрээг зөрчин, Умард Солонгост пуужингийн технологи нийлүүлж байгааг буруутгасан явдал хэмээн ажиглагчид дүгнэж байна. Урд нь умардуудад Украйн технолги нийлүүлсэн байж магадгүй гэж олон улсад үзэж байсан юм.
Эх сурвалж: www.polit.mn