Г.АМАР
“Техас сити”-д оршин суудаг бүсгүй “Харви” хар салхины дараа далайн эрэг дээр хаягдсан энэхүү хачин амьтны зургийг авч, ямар амьтан болохыг тодруулж өгнө үү хэмээн “Twitter”-т тавьсан байна. Энэ зурганд биологчид хариу өгчээ. Энэхүү амьтан нь Баруун Атлантын далайн 30-90 гүнд амьдардаг Хурцсүүлт угер гэгч амьтан байж болох гэнэ. Учир нь дэлхий дээр гурван зүйл угер амьдардаг бөгөөд бүгд ийм шүдтэй юм байна.
Эх сурвалж: www.polit.mn