Г.АМАР
“Манай улс 70-аас дээш настай 13 сая 370 мянган иргэнтэй боллоо.Энэ бол маш том тоо.Иймээс өндөр настангуудад зориулсан мэргэжлийн тусгай бие даасан тогтолцоо байгуулах шаардлага үүсээд байна” гэж ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Ольга Голодец мэдэгджээ. Хөгжингүй улсуудад өндөр настанд зориулсан тусгай бие даасан мэргэжлийн байгууллагын систем ажилладаг юм. Харин эдийн засагчид өндөр настангууд олшрох нь улс орны хөгжилд сөрөг нөлөөтэй гэж үздэг. ОХУ-ын иргэдийн дундаж наслалт 72.5 жил болж өссөн бөгөөд 2016 оны тооллогоор 146 804 372 хүн амтай байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn