Г.АМАР
Хууль бус, ардчилалд харш, “Хэзээ ч бүтэхгүй оролдлого” болсон тусгаар тогтнох тухай бүх нийтийн санал асуулгаасаа Каталоны засаг захиргаа татгалзах ёстой гэж Испаны Ерөнхий сайд Мариано Рахой мэдэгдлээ. Каталоны засаг захиргаа ирэх аравдугаар сарын 1-нд Испаниас тусгаарлах тухай бүх нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргасан юм. Гэвч Испаны Үндсэн хуулийн шүүх санал асуулгатай холбоотой гаргасан Каталоны парламент, засаг захиргааны бүх шийдвэрт хориг тавьсан учир санал асуулга хууль бус болчхоод байгаа юм. Иймээс цагдаагийн газраас өнгөрөгч лхагва гарагт Каталоны парламент, засаг захиргааны байранд хууль бус санал асуулгатай холбогдуулан үзлэг, нэгжлэг явуулж 1.3 сая материал хураан авсан байна.
Эх сурвалж: www.polit.mn