Д.Трамп: АНУ үргэлж дэлхийн бүх улс орны найз байх болно

2017-09-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ОЮУНБОЛД 

АНУ-ын  Ерөнхийлөгч Д.Трамп  Нью-Йорк дахь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс  анхны  илтгэлээ тавилаа. ТэрээрАНУ  агуу тэвчээртэй их хүч чадалтай орон. Гэхдээ өөрийгөө болон холбоотны улсуудаа хамгаалах хэрэгтэй болвол  Хойд Солонгосыг сүйрүүлэхээс өөр сонголт алга”  гэсэн нь  НҮБ-ын чуулган дээр дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэгт хүчний  командлагчийн хувьд нэг улс үндэстнийг устгах талаар дурдсан нь түүний илтгэлийн хамгийн их хачирхалтай  өгүүлбэр байсан юм. Д.Трамп хэрэв Пхеньян  АНУ-ыг цөмийн зэвсгээрээ заналхийлэх бас Гуамын арлыг довтолсон тохиолдолд  өш хонзонгоо авна  гэж сануулсан байна.

Энэ үгээрээ Д.Трамп НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс түүнд авсан хориг арга хэмжээг үл тоож Хойд Солонгос  саяхан цөмийн зэвсгийн туршилт хийж, пуужин  харвасанд бухимдаж байгаагаа илэрхийллээ. Д.Трамп  өнгөрсөн наймдугаар сард  АНУ-ыг дахин заналхийлбэл өш хонзонгоо авна гэж сэрэмжлүүлж байсан. Харин түүний  өнгөрсөн мягмар гаригт тавьсан илтгэлийн дараа  Цагаан ордны  хэвлэлийн төлөөлөгч  өнгөрсөн жил Ерөнхийлөгч асан Барак ОбамаМэдээж хэрэг,бид зэвсгээрээ Хойд Солонгосыг устгаж чаднагэж хэлж байсныг сануулсан юм. Гэвч Обама энэ  боломжийг үгүйсгэжхүмүүнлэгийн зардлаас гаднаХойд Солонгостой зэрэгцэн Өмнөд Солонгос  зэрэг АНУ-ын холбоотнууд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг анхааруулсан юм. Харин түүнээс ялгаатай нь гэвэл Трамп Хойд Солонгосыг(зөвхөн түүний  засгийн  газрыг биш) устгах бол их амархан гэж бүгдэд нь хэлсэн байна. Тэрээр их сайн  илтгэл тавьсан бөгөөд түүнийг өш  хонзонгоо авах талаар ярихад ихэнх тохиолдолд тэгдэг шиг  асуулт асуух боломж олголгүй  гарч явсан байнаД.Трамп Николас Мадурогийн  Венесуэлийн Засгийн газрыг  “социалист дэглэмтэй”  гэж  хатуухан хэлсэн юм. Түүний засгийн газрынзорилго бол ард түмэндээ эрх чөлөөгөө олж авахад нь туслах”  мөнардчиллыг сэргээн байгуулах явдал юмгэж тэрээр тодруулсан байна. АНУ-ын   Ерөнхийлөгч, Николас Мадурог  буруутгаж байгаа ба  Венесуэлд болсон сонгуулийн дараа түүнийг дарангуйлагч гэж дүгнэжээ. Гэхдээ тэрээр цаашид юу төлөвлөж буйгаа тайлбарласангүй. АНУ Николас Мадурогийн  засгийн газрын эсрэг хориг арга хэмжээ авсан. Харин  Д.Трамп  өмнө нь өөрөө Венесуэлд цэргийн үйл ажиллагаа явуулъя гэсэн санал нь АНУ-д дэмжигдээгүй  гэдгийг үгүйсгэсэнгүй. Мөн энэ саналаа НҮБ-д дахин тавиагүй гэж хэлсэн байна. Тэрээр илтгэлээ тавихын өмнөхөн Бразил, Колумби, Панамын  Ерөнхийлөгч болон Аргентинийн дэд ерөнхийлөгч Габриэла Мичетти нартай барьсан оройн зоог барих үеэр Венесуэл улсын байр суурийн тухай хариулт өгөхдөө үгээ их цэнэж байсан  гэж Цагаан ордны  хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээД.Трампын НҮБ-д хэлсэн үгийг Венесуэлийн Засгийн газар эсэргүүцсэн байна. Венесуэлийн Гадаад явдлын яамны сайд  Хорхе АрреазаД.Трамп анх удаа  энх тайван тогтоох байгууллага НҮБ-д   эв найрамдлын тухай  ярихын оронд дайны  үйл ажиллагааг дэмжих,зарим улсыг устгах тухай болон бидэнд ардчилалын тухай ярьж заахаар ирсэн байна гэж НьюЙоркийн хэвлэл мэдээлллийнхэнд ярьжээ.

 Д.Трамп НҮБ-д  Ираны талаар үг хэлэхдээ  Тегераны цөмийн зэвсгийн хөтөлбөрийн эсрэг хориг арга хэмжээ  авахын оронд Обама болон бусад улстай хийсэн гэрээг нь шүүмжилжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Кубатай харьцаж байгаагийнхаа адил Ирантай хийсэн энэ гэрээг цуцлахаас зайлсхийсээр байгаа юм Энэ нь Иран улс гэрээгээ сахиж мөрдөх амлалтаа биелүүлж байгааг гэрчилж байна. Гэхдээ аравдугаар сарын 15-наас өмнө гэрээг цуцлах хэрэгтэй. НҮБ-д хэлсэн үгэндээ тэрээр энэ гэрээг өөр хэлбэрээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Д.Трамп “Энэ гэрээ нь АНУ-ын хувьд их шившигтэй явдал. Хамгийн сүүлд сонссон зүйлдээ би итгэж чадахгүй байна,надад итгээрэй” гэж хэлсэн юм. Харин Ираны Ерөнхийлөгч Хассан Рохуани АНУ  гэрээнээс татгалзсаныхаа хариуг их өндөр үнэ цэнээр төлөх болно гэж мэдэгджээ. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон НҮБ-ын Ерөнхий Ассамблейд “Гэрээг цуцалсан нь том  алдаа” гэж хэлсэн байна. Харин Израйлийн ерөнхий сайд Б. Нетаньяху эсрэгээрээ НҮБ-д хэлсэн Д. Трампын үгийг дэмжжээ. Д.Трамп илтгэлийнхээ төгсгөлд хэлэхдээ “АНУ үргэлж дэлхийн бүх улс орны найз байх болно. Ялангуяа холбоотон улсуудынхаа хувьд найз нөхөр нь байна гэжээ.

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

3 цаг 31 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

3 цаг 31 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

3 цаг 31 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

3 цаг 31 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

3 цаг 31 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

3 цаг 31 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

3 цаг 31 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

13 цаг 41 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

13 цаг 43 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

13 цаг 44 мин