Лавров, Тиллерсон нар Сирийн асуудлаар уулзлаа

2017-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ОЮУНБОЛД

 

ОХУ-ын Гадаад яамны сайд Сергей Лавров,АНУ-ын  Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон нар Сирийн мөргөлдөөн, Украйны хямралын тухай Нью-Йоркт хийсэн уулзалтын үеэр ярилцсан гэж тус улсын Гадаад яамнаас  мэдээлэв.

НҮБ-ын  Ерөнхий Ассемблейн хүрээнд болж байгаа хурлын үеэр талууд Сирийн мөргөлдөөнийг зогсоохоор хамтран ажиллах болсон тухай Оросын гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Марья Захарова ярилаа.

Мөн уулзалтаар 2015 оны  хоёрдугаар сард Украйны Донбасс мужид энх тайвныг авчрах  гарц шийдлийг хайх зорилгоор байгуулсан   Минскийн гэрээний хэрэгжилтийг шалгасан байна.

Вашингтоны төрийн департаментийн хэвлэлийн төлөөлөгч  Хидер Науэрт “Лавров болон Тиллерсон нар энэ удаагийн уулзалтаараа  Сирийн газар нутагт хоёр улсын зэвсэгт хүчин ямар нэгэн зэвсэгт мөргөлдөөнөөс зайлсхийх тухай амлалтаа баталсан” гэж хэлэв. 

Тэрээр  “хоёр дипломат ажилтан Сири улсад хүчирхийллийг багасгах хэрэг байгаа болон Аюулгүйн  Зөвлөлөөс  гаргасан 2254 тогтоолд суурилсан Женев дэх хэлэлцээрийн үйл явцыг боловсронгуй болгох нөхцөлийг бүрдүүлэх талаар  хэлэлцсэн” гэж ярьжээ.

Сүүлийн өдрүүдэд Оросын нисэх хүчнээр дэмжүүлсэн Сирийн зэвсэгт хүчин алан хядах  хөдөлгөөнийг дэмжигч Исламын Засгийн газраас тус улсын нэг муж болох Дейр Еззорыг чөлөөлөхөөр  ширүүн тулалдаан хийсэн тэр газарт зөрчил улам хурцдаж байгаа юм.

Мөн энэ үеэр  Пентагон  нь Дамаскаас тушаал авалгүйгээр  Сири улсад байгаа  цэргээ Исламын Засгийн газрын цэргүүдтэй тулалдуулдахаар хөдөлгөсөн байна. Оросын  талаас хийсэн хайгуулаар  АНУ-ын  зүгээс Исламын алан хядагч нарын эсрэг тулалдаан хийснийг илрүүлээгүй байна.

Тиллерсон Лавровтой  Сирийн асуудал,алан хядагчдын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа болон Казахстаны нийслэлд харилцан тохиролцсон  шийдвэрийн хэрэгжилтийн талаар  өнгөрсөн бямба гаригт утсаар  ярьсан байна.

Мөн энэ хотод энэ сарын 14-15-нд  сөрөг хүчний зэвсэгт бүлэглэлийн 25 орчим  удирдагч болон Сирийн  Засгийн газрын төлөөлөгчид Идлиб мужийн газар нутагт чөлөөт амралтын бүс нутаг байгуулахаар тохиролцжээ.

ОХУ,Турк болон Иран улс  энэ бүс нутгийг дайны  тулааны хөлөөс хол байлгах мөн тайван амьдралыг бий болгох нөхцлийг бүрдүүлэх, адил тэгш эрхтэйгээр энэ газар нутгийн  үйл ажиллагааг  хянах  асуудлыг хариуцах юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

5 цаг 53 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

5 цаг 53 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

5 цаг 53 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

5 цаг 53 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

5 цаг 53 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

5 цаг 53 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

5 цаг 53 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

16 цаг 2 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

16 цаг 4 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

16 цаг 5 мин