Г.АМАР
Өчигдөр автобусны хэмжээтэй солир дэлхийтэй мөргөлдөлгүй, ойролцоо өнгөрсөн талаар NASA мэдэгдлээ.АНУ-ын Калифорни мужид орших Сансрын биет судлах төвөөс 6.3 м өргөн 14 м урт “2017 SX17” нэртэй солир 12-20 м/сек хурдтайгаар дэлхийгээс 87 мянган км зайд өнгөрсөн гэж мэдээлжээ. Мөн уг төвийн эрдэмтэд аравдугаар сарын 12-нд “2012 TC4” нэртэй 12 м өргөн, 27 м урт солир манай дэлхийгээс 43 мянган км зайд өнгөрөх болно гэжээ. Энэ нь ОХУ-ын Челябинск хотын тэнгэрт дэлбэрсэн солироос бага зэрэг том хэмжээтэй гэсэн үг юм байна.
Эх сурвалж: www.polit.mn