Г.АМАР
Испаны Үндсэн хуулийн шүүх Каталоны автономит тойргийг тус улсаас тусгаарлах үе шатны тухай хуулинд таван сарын хориг тавьлаа. Өчигдөр шүүхийн энэхүү шийдвэрийг эсэргүүцэж олон зуун мянган каталончууд сүрт жагсаал зохион байгуулжээ. Энэхүү хуулийг есдүгээр сарын найманд Каталоны парламент баталсан юм. Мөн Каталоны Засгийн газрын тэргүүн Карлес Пучдемон, Испаниас тусгаар улс болох талаар 11 сарын 1-нд бүх нийтийн санал асуулга явуулах тогтоолд есдүгээр сарын 7-нд гарын үсэг зурсан билээ.
“Sigma Dos” кампанийн судалгаагаар энэхүү санал асуулгыг Испани улсын ихэнх иргэд эсэргүүцэж байгаа юм байна. Харин Испаниас тусгаар улс болох нь соёл,ёс заншилаа авч үлдэх цорын ганц зөв зам гэж Каталончууд үзэж байна.
Эх сурвалж: www.polit.mn