Х.ОЮУНБОЛД
Үндэсний орчуулагчдын холбооноос “Кино жүжигчин Евангелина Элизондо Мексикийн нийслэл Мехикод 88 насандаа нас барлаа” гэж мэдэгдэв. Тэрээр дуучнаас гадна “Үнсгэлжин” хүүхэлдэйн киноны Үнсгэлжинд дуу оруулсан, анх “Тин Таны солиорол” нэртэй кинонд тоглож олонд танигдсан. Мөн “Аавыгаа хүмүүжүүлсэн нь” (1954), “Үзэсгэлэнтэй хайрт Мексик минь” (1961) зэрэг 80 гаруй кинонд тоглосон байна. Мексикийн нэртэй жүжигчин Педро Армендарис болон Мариа Феликс нартай хамтарсан бол олон улсын хэмжээнд жүжигчин Энтони Куйнн, Киану Ривзтэй 1995 онд “Үүлэн дундах зугаалга” кинонд тогложээ. Тэрээр өнгөрсөн онд “Гүнжийн жинхэнэ түүх” кинонд тоглосныхоо дараа тэтгэвэртээ гарсан байна.
Эх сурвалж: www.polit.mn
Үнсгэлжинд дуу оруулсан жүжигчин нас баржээ
2017-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин