
T.САЙХАН
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар МАН энэ удаад УИХ-д анх удаа сонгогдсон гишүүдийг сайдаар томилохгүй байх зарчим баримтлахаар болсон байна. Ерөнхий сайдад нэр дэвшсэн У.Хүрэлсүх намынхандаа ч ийм ам тангараг өгсөн гэх яриа бий. Хэрэв энэ үнэн бол Ж.Эрдэнэбатын танхимыг унагах кноп дарсан 33 гишүүнээс Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар шинээр байгуулагдах Засгийн газарт орж ажиллахгүй. Энэ жагсаалт УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Цогтбаатар, Ш.Раднаасэд, Д.Гантулга гээд цааш үргэлжилнэ.
Тиймээс Засгийн газар урт настай байх эсэх нь У.Хүрэлсүх хэлсэндээ хүрэхээс харагдана.
Эх сурвалж:www.polit.mn