Химийн зэвсгийн агуулахаа устгалаа

2017-09-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Оросын нутаг дэвсгэрт байгаа 40 мянган тонн химийн зэвсгийн агуулахыг устгах ажил дуусч байна” хэмээн мэдэгдэв. Тэрээр сүүлийн хоёр пуужинг бүрэн автомат төхөөрөмжөөр устгаж байгаа бичлэгийг үзүүлээд дэлхийн бусад улс орон ОХУ-ын үлгэр жишээг дагахыг уриалсан. Үүнийг устгах ажилд тус улс 290 сая гаруй рубль зарцуулсан байна. Ингэснээрээ  дэлхийд энх тайвныг авчрах, тэнцвэртэй байдлыг хангахад хувь нэмэр оруулсан гэж В.Путин үзэж байгаа юм. Мэргэжилтнүүд “ОХУ-ын устгасан хортой бодисын хэмжээ нь дэлхий дээрх амьтай бүхнийг устгахад  хангалттай хүрнэ” гэж онцоллоо. Владимир Путин “Зэвсэг хураах олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Хүн төрөлхтнийг хор хөнөөлтэй зэвсгээс ангижруулахын тулд дэлхийн бусад оронтой хамтран ажиллаж байна” гэв. Үүнээс гадна ОХУ нь Сирийн  химийн зэвсгийг устгах асуудлыг шийдэхэд гол  үүрэг  гүйцэтгэх ёстой гэж сануулсан байна. ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн яамны сайд Денис Мантуров “Химийн  зэвсэг устгах төхөөрөмжийг бууны сум, салют хийхэд хэрэглэж болох юм” гэсэн байна.
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

3 цаг 47 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

3 цаг 47 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

3 цаг 47 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

3 цаг 47 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

3 цаг 47 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

3 цаг 47 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

3 цаг 47 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

13 цаг 57 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

13 цаг 58 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

14 цаг 0 мин