Хөрөнгийн захын “Жижигхэн тоглогч”

2024-11-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Доржийн ОЮУНЧИМЭГ

 

“Амралтын хоёр өдөр цагийн ажил хиймээр байна” хэмээн Бат-Ирээдүй хүү ээждээ хэлжээ. “Хичээлээ хийсэн нь дээр. Цагийн ажил хийж яах гэж байгаа юм бэ” гэж ээжийг хэлэхэд хүү “Би оюутан болохдоо өөрийн гэсэн хуримтлалтай баймаар байна” гэж хариулсжээ. Тэр хоёр нэлээд ярилцсаны эцэст ээж нь хөрөнгийн зах зээлийг сонирхож үзээрэй хэмээн зөвлөжээ. Хэд хоногийн дараа хүү “Би 100 мянган төгрөгөөр хувьцаа эсвэл бонд худалдаж авах боломжтой юу” гэж ээжээсээ асуусан гэдэг.

Тиймээ, энэ бол жижиг хувьцаа эзэмшигч, “жижигхэн тоглогч” байх тухай яриа. Тэгвэл Монгол Улсын хөрөнгийн захад энэ боломж бий юу. Мэдээж бий. Гэхдээ иргэний үнэмлэх авсны дараа хөрөнгийн захад тоглогч болох боломж бүрдэнэ. Мөн насанд хүртэлээ асран хамгаалагч нь захиалгын хуудаст гарын үсэг зурж баталгаажуулдаг ажээ.

 

БАРААНЫ СОНГОЛТОО НЭМСЭН “ЛАНГУУ”

 

Тэгвэл манай улсын хөрөнгийн зах зээл 33 жилийн хугацаанд чамгүй амжилтыг үзүүлсэн хэмээн салбарынхан дүгнэдэг. Тэд анх цэнхэр, ягаан тасалбараар эхэлсэн арилжаа өдгөө барааны сонголтоо нэмсэн. Компанийн хувьцаа, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, компанийн өрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжаа, багцын арилжаа, нүүрс болон төмрийн арилжаа гээд хөвөрнө.

Тэр ч бүү хэл өнгөрсөн долоо хоногт “Монголын хөрөнгийн бирж” ХК нь таван удаагийн үнэт цаасны арилжаа, дөрвөн удаагийн нүүрсний, дөрвөн удаагийн төмрийн баяжмалын цахим арилжаа зохион байгуулж, нийт 61.7 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Түүнчлэн зах зээлийн үнэлгээ нь 12.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ хугацаанд ТОП-20 индекс 49585.43 нэгж болж, өмнөх долоо хоногоос 0.45 хувиар өссөн үзүүлэлттэй гарсныг Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсаас харж болох юм.

 

“ХАТУУ САМАР”

 

Сайн, муугаар бишгүй хэлэгдсэн ч бүтээгдэхүүнийхээ тоог нэмсээр байгаа хөрөнгийн захад тоглогчид ч нэмэгдсэн түүнийг дагаад сонирхогчид ч нэмэгдэж буй. Үүнд хамгийн их нөлөө үзүүлсэн нь 1072 хувьцааны ногдол ашиг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Хөрөнгийн зах мөнгөө өсгөх, өгөөж хүртэх боломж олгодог хэдий ч унавал уйлж болохгүй хатуу зарчимтай. Өөрөөр хэлбэл, ашиг хүртэж болох ч алдчих эрсдэл сүүдэр шиг дагаж байдаг гэсэн үг л дээ. Хөрөнгийн зах зээл хөгжих нь эдийн засгийн тулгуур гэлцдэг. Гэвч энэ захад “жижигхэн тоглогч” эрх ашгийг орхигдуулж байна гэх гомдол тасардаггүй. Хэзээнээс л хэл ам дагуулж ирсэн жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн орчин дутмаг байдал өдгөө ч хэвээр. Тиймээс жижиг хувьцаа эзэмшигч тоглоомын дүрмээ сайтар ойлгож “хатуу самар” цөмөх болсноо анхаарах хэрэгтэй л дээ.

 

ХҮҮГИЙН СОНГОЛТ

 

Ямартай ч хүү иргэний үнэмлэхээ авч брокерийн компани руу явахаар шийдэв. Түүнд цагийн ажил хийж олсон 200 мянган төгрөг бий. Гэхдээ хоёр сарын турш амралтын өдрүүдээр ажиллаж нэг сая төгрөг цуглуулан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдаж авахаар төлөвлөсөн байна. Ингэснээр улирал тутам 33 мянган төгрөгийн хүүгийн өгөөж авах боломжтой гэнэ. Энэ хүүгийн тооцоолсноор 18 сарын хугацаанд 198 мянган төгрөгт хүрэх нь ээ.

Ийнхүү хоёр сарын хугацаанд цуглуулсан нэг сая төгрөг нэг жил хагасын дараа 198 төгрөгийн өгөөжтэй байхаас гадна энэ хугацаанд хүү олсон мөнгөнийхөө 70 хувийг хөрөнгийн зах зээлийн бусад бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах замаар энэ салбарын “жижигхэн тоглогч” болох сонголт хийжээ.

Тэгэхээр Монгол Улсын хөрөнгийн зах ирээдүйд илүү хэрсүү тоглогчтой болох нь ээ. Тиймээс Хөрөнгийн бирж илүү олон бараатай болох хэрэгтэй дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 226 (7470)

 

 

 

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 45 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 57 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 3 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

4 цаг 5 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 23 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 23 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18