Хуванцар цуглуулах “RePlus” аппликэйшн

2024-11-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР

 

Дахивар хог хаягдал цуглуулах дижитал платформ болох “RePlus” аппликэйшн гар утсандаа татаад ундааны сав болон бусад хуванцар хог, хаягдлаа ангилж, тээвэрлүүлэх, дуудлага өгөх боломжтой болох нь. Харин цуглуулсан хэмжээнээс шалтгаалж үйлдвэрт үү, дундын цэгүүдэд өгөх үү гэдгийг  аппликэйшнаас харах боломжтой. Хуванцар дахивар тээвэрлэлтийн дижитал платформын хангамжийн үйлчилгээг Монгол Улсад ийнхүү  анх удаа нэвтрүүлэх гэж байна. Уг платформыг Каритас Чех Репаблик (КЧР) ОУБ нь Европын Холбооноос санхүүжүүлж буй “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн хүрээнд Монголын байгаль орчин, аюулгүй байдлын төв /МБОАБТ/ ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй. Нэн түрүүнд Улаанбаатар хотод хуванцар дахин боловсруулах үйлдвэрлэл эрхэлж буй Боловсруулах жижиг дунд үйлдвэрийн /БЖДҮ/ хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх, иргэдийн дунд дахивар ангилах дадлыг дэмжих зорилготой уг платформыг хөгжүүлсэн байна. Ирэх сарын дундуур нээлтээ хийхээр болсон тухай төслийн менежер Б.Санчиргарав ярьсан юм.

Иргэд хог хаягдлаа  хэрхэн, яаж ангилаад хаашаа, хэнд өгөх, өглөө гэхэд юу үйлдвэрлэж байгаа нь тодорхойгүй энэ талаар  мэдээлэл дутмаг. Мөн ач холбогдол нь тодорхойгүй, хэмжих боломжгүй, урамшуулал байхгүй зэрэг нь хогоо ангилах хүсэл, эрмэлзэл төрүүлдэггүй ажээ.Түүнчлэн хогоо ангилсан ч цаашаагаа явсаар бусад хогтой нийлчихдэг учраас итгэлгүй байдал нь цуглуулалт найдваргүй юм байна гэсэн сэтгэлгээг төрүүлдэг байна. Тэгвэл дахин боловсруулагчдын асуудал нь  эх үүсвэр дээрээс цуглуулалт хийх нь өртөг өндөртэй. Дахивар нөөцийн нийлүүлэлт ченжүүдээс хамааралтай учраас тогтворгүй. Эх үүсвэр дээрээс цуглуулах боломжгүйн улмаас бохирдол ихтэй дахиврууд хүлээн авч ялгаж хаях шаардлагатай болдог. Буруу ангилсан, бохирдол ихтэй дахивар хүлээж авч ялгах, тээвэрлэлтийн логистик, харилцагчийн сургалт хийх үе шат төвөгтэй. Хүн хүч шаардсан механик ажлууд ихтэй зэрэг олон хүндрэлтэй асуудалтай. Тэгвэл иргэд, дахин боловсруулах үйлдвэрүүдийн эдгээр хүндрэлийг “RePlus” аппликэйшн хөгжүүлж нэвтрүүлснээр арилах ач холбогдолтой. Түүнчлэн орон сууц, оффисоор ангилдаг тохиолдолд байгууллагын хуудас үүсгэж ажилчид болон оршин суугчид байгууллагын нэгдсэн үзүүлэлтийг харах боломжтой. Мөн бүтээгдэхүүний баркодыг уншуулж сав баглаа боодлыг Монгол улсад дахин боловсруулах боломжтой эсэхийг шалгах онцлогтой. Энэ үйлдэл нь хэрэглэгчдэд дахиврыг хялбар таних, ногоон угаалтаас урьдчилан сэргийлэх, сав, баглаа боодол үйлдвэрлэгчдэд шаардлага тавих боломжийг давхар олгох юм байна. Ирэх сарын дундуур цахим платформыг олон нийт ашиглах боломжтой болно.

 

Цуглуулсан хуванцраа дуудлага өгч тээвэрлүүлэх боломжтой

 

Тухайн аппликэйшн руу ороод өөрт байгаа хуванцраа хэрхэн ангилах зааврын дагуу мэдээллээ авна. Улмаар ангилсны дараа таны дахивар хэдий хэрийн хэмжээтэй хуримтлагдсанаас  хамаарч өөрт ойрхон байрлах цэгт хүргэх эсвэл ямар үйлдвэрийнх гэдэг талаар мэдээлэл авч үүний дагуу тухайн  үйлдвэрт нь дуудлага өгөх боломжтой. Ингэснээр танд урамшууллын  оноо нэмэгдэж, оноогоо мөнгө болгон хувиргах боломжтой. Мөн хуванцар хогоо ангилснаар та байгаль дэлхийд учрах байсан нүүрсхүчлийн хийг хэдэн хувиар бууруулсан гэдэг мэдээлэл гарч ирэх юм байна. Жишээлбэл, та тус бүр гурван кг хуванцар,  гялгар уут, цаас, хөнгөн цагаан гэх мэт нийт 12 кг дахивар тушаасан гэж үзвэл 589.34 кг нүүрсхүчлийн хийг бууруулахад хувь нэмэр оруулсан гэж үзэх ажээ. Ингэснээр танд урамшууллын 10475 оноо цугларна гэсэн үг.

 Түүнчлэн ус ундааны сав нь ихэвчлэн PET хуванцраар  хийсэн байдаг байна. Монгол Улсад “PET” хуванцрыг дахин боловсруулдаг “Мед пластик” хэмээх  нэг  л үйлдвэр байдаг. Энэ компани СӨХ-үүдтэй гэрээ хийсний дагуу тээвэрлэлтээ мөн хийдэг. Тус үйлдвэрийн охин компани  болох “Эс И Эс Эл Смарт Солюшн” ХХК. Төсөл дууссаны дараа аппликэйшны үйл ажиллагааг үргэлжлүүлж хуванцар дахиврыг эх үүсвэр дээрээс тээвэрлэн дахин боловсруулах үйлдвэрт бэлтгэн нийлүүлэх энэ платформыг хариуцаж хүлээн авах ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 226 (7470)

 

 

 

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 45 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 57 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 3 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

4 цаг 5 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 23 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 23 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18