Ипотекийн зээлд зарцуулах 500 тэрбум төгрөгийг бондоор өсгөх боломжтой гэв

2024-11-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.БАЯР

Ирэх  жил хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зарцуулахаар баталсан. Харин энэ мөнгийг  ипотекийн зээлд зарцуулахдаа шууд зээл хэлбэрээр гаргахаас илүүтэй бонд болгох боломжтой талаар МИК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга хэлж байна. Жишээлбэл, Баялгийн санд байгаа эх үүсвэрийг хоёр янзаар ашиглавал илүү оновчтой. Нэгдүгээрт, нэгэнт Монгол Улсад урт хугацаатай мөнгө байхгүй учраас дунд хугацаанд ипотекийн зээлийн эх үүсвэрийг гаднаас авчрахад төгрөг болгодог үйл ажиллагаа хийхээр зохицуулах. Манайд своп хэлцлийг зөвхөн Монголбанк хийж байна. Жишээлбэл, 100 сая ам.доллар буюу 350 тэрбум төгрөгийг гадаадаас оруулж  ирэхэд түүний свопийн зардал ойролцоогоор 6-7 тэрбум төгрөг болох жишээтэй. Тэгэхээр Баялгийн сангаас 500 тэрбум төгрөгийг анхдагч зах зээл рүү хийхийн оронд есөн тэрбумыг зарцуулаад 300 тэрбум төгрөгийг хувийн хэвшлийнхэн оруулж ирэх байдлаар хөрөнгө оруулах бүрэн боломжтой. Хоёрдугаарт, Баялгийн сангийн эх үүсвэрийг анхдагч зах зээл рүү зээл болгож гаргахад зориулах биш харин бонд худалдаж авахад зарцуулах хэрэгтэй. Ипотекийн зээлээр баталгаажсан бондыг авбал хөрөнгө нь  тогтвортой, найдвартай эх үүсвэртэй болно. Тэхээр дунд хугацаанд гаднаас урт хугацаатай эх үүсвэр авч, энэ хооронд тэтгэврийн сангийн шинэчлэл, баялгийн сангийн үйл ажиллагааг сайжруулаад авбал цаашид гаднаас зээл авах хэрэггүй болно.

Эх сурвалж: www.polit.mn

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 35 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 48 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 54 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

3 цаг 55 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 14 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 14 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18