Силвиа Платын бодит амьдралаас сэдэвлэсэн “Хонхон шил”

2024-11-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.ЛХАГВАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Би номынхоо тухай” буландаа Америкийн алдарт зохиолч, яруу найрагч Силвиа Платын цор ганц үргэлжилсэн үгийн зохиол “Хонхон шил” номын орчуулагч М.Наранжаргал. Мөн тус номын хавтасны зураач Ч.Ариунжаргал нарын яриаг хүргэж байна.

 

М.Наранжаргал: “Хонхон шил” номын орчуулга бүрийг цуглуулдаг уншигч байдаг

 

 Орчуулагч мэргэжилтэй хүн бүр ном орчуулж үзэхийг хүсдэг болов уу. Тэрний нэгэн адил ном орчуулах хүсэлдээ хөтлөгдөж явсаар “Эрдэмт” паблишнтай холбогдож, орчуулгын анхны гараагаа эхлүүлсэн. “Хонхон шил” бол миний анхны орчуулгын бүтээл. Силвиа Плат зохиолчийн ийм ном байдгийг урьд өмнө мэддэггүй байлаа. Орчуулах явцдаа танилцсан гэж болно.

Энэ номыг Монголын уншигчид төдийлөн мэдэхгүй байж болох  ч дэлхий дахинаа хэдийн нэр алдар нь түгсэн байсан. Тэр  ч бүү хэл “Хонхон шил” номыг 37 хэл дээр орчуулсан хувилбар бүрийг цуглуулдаг шимтэн уншигч байдаг. Сүүлд монгол хэл дээрх “Хонхон шил” цуглуулгад нь нэмэгдсэн байна лээ.

Би номын онцлогийг хавтсаар нь илэрхийлэхийг хүсдэг. Зургийг өнгөц харахад үзэсгэлэнтэй сайхан мэт боловч гуниг шаналал агуулсан хонхон шилэнд нэгэн бүсгүйг дүрсэлсэн байгаа. Гаднаа сайхан боловч угтаа юу туулж явааг хэн ч мэдэхгүй. Бүсгүй хүн  нийгмийн шалгуур, шүүлтэд амьдралыг туулдаг. Номын агуулга маань үүнийг хөндсөн байдаг. Алдартай сэтгүүлийн газар дадлага хийхээр 12 охин сонгогдсоны нэг нь гол дүр Эстер юм. Залуу бүсгүй Эстер хүсэл тэмүүлэл дүүрэн Нью-Йорк хотыг зорьсон боловч өөрөө ч мэдэлгүй сэтгэл зүйн асуудал, дарамтад орж сэтгэцийн эмнэлэгт хэвтэх хүртэл өөрчлөлттэй учирсан тухай өгүүлдэг. Зохиолч Силвиа Плат нь 31 насандаа амиа хорлож, нас барсан. Силвиа Плат энэхүү зохиолыг бичихдээ гол дүрийн бүсгүй Эстерийг өөрийн амьдралаас сэдэвлэсэн нь зохиолоос гадна зохиолчийн намтрыг судлах сонирхлыг улам төрүүлдэг. Силвиа Плат нь 20 настайдаа гол дүрийн бүсгүйтэй адил амьдралыг туулж, амиа хорлох үйлдэл хийсэн байдаг. Өөрийгөө олохгүй, дотоод хүнээ ойлгохгүй төөрч будилж яваа залуу хүмүүсийн асуудал гаднаасаа хэрхэн харагддаг вэ. Бүх зүйл харагдаж байгаа шигээ байдаг уу гэдгийг харуулсан зохиол гэж санагддаг. Энэ ном сэтгэл зүйн хүнд асуудлыг өгүүлэх мэт боловч хөнгөн инээдэм, хөгжилтэй явдал ихтэй тул орчуулах явцдаа түүнийг нь мэдэрч, уншигчдад үнэн бодитоор хүргэхийг хичээсэн.

Номоо анх уншихдаа уншигчийн өнцгөөс мэдэрч чадахгүй, ажил гэж хараад байсан л даа. Хожим бодоход хонхон шилэнд орсон мэт зүйл хүний амьдралд чамгүй тохиолддог санагдсан. Зохиолч шиг амиа хорлох хэмжээнд биш ч гэсэн хайрцаглагдсан, хүмүүсээр сонжуулаад байгаа юм шиг явдал хүмүүст их, бага хэмжээнд тохиолддог болов уу.

 

“Хонхон шил” номын хавтасны зураач Ч.Ариунжаргал: Номын мэдрэмж, өнгө аясыг  хавтасны зургаар илэрхийлэхийг хичээсэн

 

“Эрдэмт” паблишингийн “Сиддхарта” номын зураг дээр өмнө нь ажиллаж байсан болохоор “Хонхон шил” дээр дахин хамтрах саналыг надад тавьсан. Нүүр зураг нь номын агуулга, мэдрэмжийг илэрхийлэх хамгийн эхний тусгал учир хэрхэн зурах талаараа нэлээд бодсон. Тэр дундаас хамгийн их бодолд автуулсан нь номын суурь өнгө болон цэцэг. Тухайн номыг уншиж байхад төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ өөрийн өнгө аяст оруулж илэрхийлэхийг хичээсэн. Мэдээж номын нэрийг унших төдийд хонхон шилэн дотор зогсож буй бүсгүй зуръя гэсэн бодол төрсөн л дөө. Зургийг өнгөц харахад их гэгээлэг ягаан өнгө, цэцэг навчаар хүрээлүүлсэн мэт боловч сайн ажиглавал суурь дэвсгэр нь хар хүрэн байгаа. Удаан харсан хүнд илүү гунигтай, харанхуй мэдрэмж төрүүлэхээр зурахыг хичээсэн. Зурах явцад өөрөө Силвиа болсон мэт мэдрэмж төрөөд эхлүүлэхэд хэцүү байж билээ. Тэгж байгаад тэр нэгэн цастай өдөр мэдрэмж, сэтгэлээ бүтээл болгосон.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. лХАГВА ГАРАГ. № 225 (7469)

 

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 9 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 21 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 27 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

3 цаг 29 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

9 цаг 47 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

9 цаг 47 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18