Ц.БАЯР
Автомашины дугуйн дээр үсэг, тоо орсон тухайлбал “P215 55 R 16 89 H” гэсэн тэмдэглээ байдаг байна. Энэ тэмдэглэгээ дугуйны талаарх мэдээллийг өгдөг байна. “P” гэсэн тэмдэглэгээ дугуй болгоны эхэнд байвал зорчих тээврийн хэрэгсэлд зориулсан байдаг байна. Үүний дараагийн гурван оронтой тоо нь дугуйны өргөнийг заадаг. Түүний дараагийн хоёр орон тоо байвал өндөр ба өргөний харьцааг илэрхийлдэг аж. Харин “R” үсэг нь дугуй үйлдвэрлэхэд төмөр утас орсон гэдгийг илтгэнэ. Үүний дараагийн хоёр оронтой тоо нь обудны диаметрийг заана. Харин хамгийн сүүлийн “89H” ачаалал ба хурдны үнэлгээг илэрхийлдэг байна. Тэгэхээр та дугуй авахдаа эдгээр тоонуудын талаар ойлголттой байх нь танд олон мэдээллийг өгөх ажээ