О.Цогтгэрэл: Сонсгол даргалах эрхийг сөрөг хүчинд өгөх хэрэгтэй

2 цаг 32 мин
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журам батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлэв.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Олон зорилт хөтөлбөрүүд одоо хүртэл батлагдаагүй байгаа. Гэвч хажуугаар нь төрийн бодлогын бичиг баримт баталж байна. Энэ нь өөрөө Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиа зөрчиж байна. Үүнийг цэгцлэх ажлын хэсэг байгуулж, асуудлаа ярих хэрэгтэй. Үгүй бол баахан хууль, журамтай, тэр нь хоорондоо ямар ч уялдаагүй. Зүгээр яриад шийдэх оролдлого хийхгүй байна. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль баталж байх үед бид УИХ-ын тогтоол гаргасан. Тус тогтоол дотор хүчингүй болгох хуулиудыг хүчингүй болгож, хоорондоо уялдаа холбоогүй хуулиудыг хооронд нь уялдаатай болгоё гэж тогтоол баталсан. Гэтэл огт хэрэгжихгүй байна. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, хууль хоорондын давхцлыг арилгах хэрэгтэй. Хамгийн эхэнд бодлогоо цэгцлэх нь зөв байх.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Бид сонсгол хийдэг болсон. Уг нь том шинэчлэлийг бидэнд авчирсан хуулийн өөрчлөлт. Гагцхүү өнгөрсөн удаад болсон сонсголуудад үр дүн харагдахгүй байгаа. Учир нь сонсголын тайлан хууль, хяналтын байгууллагад очиж байгаа. Шүүхийн шийдвэрт бид оролцох боломжгүй, эрх ч байхгүй. Тиймээс хуулийн байгууллага буцаагаад УИХ-д тайлангаа өгдөг байх хэрэгтэй гэж харж байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Олон сонсгол болсон. Гарсан үр дүнд дүгнэлт хийхэд бидэнд олон зүйлийн үр дагавар сонсгол болон даргалагчтай холбоотой асуудал гарч байсан. Өнгөрсөн хугацааны сонсголуудыг эрх баригчид даргалж ирсэн. Нүүрсний сонсгол болсон. Эрх баригч намын Хууль зүйн сайд нь сонсголын дарга байх жишээтэй. Тэнд хэн нь хэнийгээ хянах гээд байгаа билээ гэдэг нь тодорхойгүй байсан. Дараа нь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс санаачилга гараад гарын үзсэг цуглуулж байж "Ногоон автобус-ны сонсгол болсон. Эрх баригчдаас хүн тавигдаад л хийсэн. Суурь асуудал нь үүнийг өөрчлөхгүйгээр, цөөнхөөс сонсгол зохион байгуулах, даргалагчийн асуудлыг тавихгүйгээр цаашдаа сонсголууд ямар ч үр дүнгүй болох юм билээ. Олонх засаглаж байгаа үед нийтийн сонсгол үр дүнтэй болохгүй. Өөрөө өөрсдийгөө хянах, шалгах тогтолцоо нь буруу байгаа учраас нийтийн сонсголыг даргалах эрхийг сөрөг хүчин, цөөнхөд өгөх хуулийн зохицуулалт хэрэгтэй гэлээ.

 

Боловсролын зээлийн санд 13 тэрбумын эргэн төлөлт орж ирсэн

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Боловсролын зээлийн сангийн журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:

-Өмнөх боловсролын сайдын мэдээллээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн 70 хувь нь мэдээлэлд ойр, эрх мэдэлтэй дарга, төлбөрийн боломжтой компанийн захирал байсан.  Өнөөдрийн байдлаар зээлээ төлөөгүй хэчнээн хүн байна. Ямар шалгуур хангасан хүнийг БЗС-гийн тэтгэлэгт хамруулаад байна вэ. Зээл олголтыг харахаар боловсрол, эрүүл мэндийн салбарынхан хамрагдаагүй, тэр дундаа багш нараа гадаадад сургаагүй байна. Чухал хэрэгцээтэй салбаруудад зээлийн багцыг өгчихвөл яасан юм бэ.

Боловсролын сайд П.Наранбаяр:

-Энэ сан зөвхөн шилдэг 50 сургуульд тэнцсэн хүнд зориулаагүй. 29 төрлийн үйлчилгээг хамруулж байгаа. Дотор багшийн хүүхэд, өнчин хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гадаад дотоодын гурван төрлийн зээл орж байгаа. Үүнээс гадаадын их сургуульд суралцахаар зээл аваад явж байгаа хэдийг л яриад байна. Зээлийн эргэн төлөлт сайжирсан. 13 тэрбум төгрөгийн эргэн төлөлт орж ирсэн.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

 -БЗС-гийн зээлээр суралцсан залуусаас хэд нь эх орондоо ирж, ажилласан бэ. БЗС-гаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэн суралцдаг гэдэг мэдээлэл байна. Өнгөрсөн хугацаанд хэчнээн хүн суралцсан бэ.

Боловсролын зээлийн сангийн захирал О.Сийлэгмаа:

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухайд 2024 оны гуравдугаар сарын 6-ний өдрийн 102 дугаар тогтоолоос өмнө зорилтот бүлэг хэсгээр зохицуулагдаж, санхүүжилт авч буцалтгүй тусламжаар суралцаж байсан. 2024 оны эхний зургаан сарын байдлаар зорилтот бүлэг рүү 886 сая төгрөг зарцуулсан. 2024 онд хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэний гадаадад БЗС-гийн дэмжлэгтэйгээр суралцах тушаал гарч, гэрээ нь хийгдээд санхүүжилт олгогдоод явж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 200 (7444)

 

"Манай улсын таван хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй"

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага х

2 цаг 32 мин
Монголд “нутагшсан” мэс заслууд

Өнгөрсөн оны эрт илрүүлгийн дүн мэдээллээс харахад Монголчуудын эрүүл мэнд нэн тэргүү

2 цаг 32 мин
Тэдний нээлт хиймэл оюун ухааны хувьсгалын үндэс болсон

Нобелийн шагналыг Хопфилд, Хинтон нарт олгохоор болсон шалтгааныг эрдэмтэд Gazeta.Ru-д ийнхүү тайлбарлажээ.

2 цаг 32 мин
"1.2 сая иргэн тоон гарын үсэгтэй ч ашиглалт нь хангалтгүй"

Манай улс цахим хэрэглээгээр бусад 190  орноос 46 дугаарт эрэмбэлэгддэг ч тоон гарын үсгий

2 цаг 32 мин
Т.Бэгзсүрэн: "NUM TEK" электроникийн брендийг бий болгохыг зорьж байна

“Старт апп”-ын энэ удаагийн зочноор дунд сургуулийн хичээлийн хэрэглэгдэхүү

2 цаг 32 мин
Хуримын бэлгэнд Монголчууд 20-500 мянга, Япончууд 1.1-2.3 сая төгрөг өгдөг

Хосуудын хурим гэдэг нь эрэгтэй хүний хувьд эрийн цээнд хүрч, галаа мануулах х

2 цаг 32 мин
О.Цогтгэрэл: Сонсгол даргалах эрхийг сөрөг хүчинд өгөх хэрэгтэй

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын хяналтын сонсголыг зохио

2 цаг 32 мин
Түмний хүүхдийн эрх "Түрээсийн сургууль"-д зөрчигдөж байна

Ангийн хаалгаар ороход өөдөөс харсан ганц цонх. Цонхны цаана айлын тагт харагдана.

2 цаг 32 мин
Нийслэлийн Засаг даргын орлогчоор Т.Даваадалай, А.Амартүвшин нар ажиллана

Нийслэлийн Засаг даргын орлогчоор Т.Даваадалай, А.Амартүвшин нар ажиллана

16 цаг 34 мин
Д.Амарбаясгалан: Иргэдийн шүүх засаглалд итгэх итгэл яагаад буурсныг зөв тодорхойлох хэрэгтэй

Д.Амарбаясгалан: Иргэдийн шүүх засаглалд итгэх итгэл яагаад буурч байгааг зөв тодорхойлох хэрэгтэй

17 цаг 56 мин