Нэг кг хуванцарыг 400 төгрөгөөр авч байна

2024-07-26
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Манай улс жилд багадаа 20 орчим мянган тонн хуванцар хаягдал гаргадаг. Харин нэг хүн жилд 137.58 кг хуванцар ашигладаг гэсэн судалгаа гарчээ. Иргэд хогоо ангилж хаях сонирхолтой болсон ч хаана хэнд хандаж өгөхөө мэддэггүй. Тэгвэл өрхийн хэрэглээндээ ашигласан хуванцараа хурааж тушаах боломжтой болжээ. Тодруулбал,  Ти Эм Эл Пластик үйлдвэр 30 кг-аас дээш хуванцарыг хаягаар очиж авдаг бөгөөд нэг кг-ийг 400 төгрөгөөр авдаг аж. Харин 30 кг-аас бага бол дараах дугааруудад холбогдож тушаах боломжтой ажээ.

Ти Эм Эл Пластик үйлдвэр нь “М-Си-Эс Кока-Кола” ХХК- ийн охин компани юм. М-Си-Эс Кока кола компани нь 2030 он гэхэд борлуулсан бүх ундааны саваа дахин боловсруулах зорилт тавьснаа зарласан билээ.

Энэхүү зорилгынхоо хүрээнд тэд PET-1 буюу ундаа, усны хуванцар савыг дахин боловсруулах ТМL үйлдвэрийг 2018 онд санаачлан эхлүүлжээ. Тус үйлдвэр нь жилдээ 27 мянган тонн хуванцар сав дахин боловсруулах хүчин чадалтай бөгөөд Монгол Улсын нийт хуванцар хаягдлыг дахин боловсруулж, хоёрдогч түүхий эд үйлдвэрлэж байгаа юм.

Энэ талаар Ти Эм Эл Пластик үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Ч.Агиймаа "Ганцхан ширхэг дахиврыг дахин боловсруулснаар 3.87 кг нүүрстөрөгчийн хий, 17.4 л ус, 8.3 гр нефт зарцуулахаас сэргийлэх боломжтой. Манай үйлдвэр өдөртөө 75 тн хуванцрыг дахин боловсруулж 45 тн түүхий эд үйлдвэрлэж байна. Хагас боловсруулсан түүхий эдээ өндөр температурт хайлуулан, талсжуулж эцсийн бүтээгдэхүүн буюу rPET мөхлөгийг үйлдвэрлэнэ. Үйлдвэрлэсэн rPET мөхлөгөө бид Узбекстан, БНХАУ- руу экспортолдог байсан бол өнгөрсөн онд төхөөрөмжөө сайжруулан хүнсний зориулалттай мөхлөг үйлдвэрлэж одоо дотооддоо нийлүүлэхээр бэлдэж байна. Ингэснээр дахин боловсруулсан хуванцрыг хүнсний зориулалтаар ашиглах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, таны уусан Bonaqua усны савны амьдрах хугацаа улам уртсах болно оо гэсэн үг" гэсэн юм.

6500 м.кв талбайтай энэ том үйлдвэр үндсэн хоёр шугамтай. Цагт 3-3.5 тонн түүхий эд боловсруулж, хоёр тонн хэрчдэс үйлдвэрлэх чадалтай Sorema төхөөрөмж нь гаднаас орж ирсэн түүхий эдийн шошгыг салгаж, ангилан ялгаж, угааж, хатаан хэрчих үндсэн үүрэгтэй. Үүний дараа Eremа нь хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг 280 градусын өндөр температурт хайлуулж, талсжуулан, хөргөснөөр хоёрдогч түүхий эд бэлэн болдог. Уг түүхий эдээр нэхмэлийн утас, гялгар хавтас, дахин боловсруулсан хуванцар гээд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

 

"СӨХ болон хувь хүмүүстэй хамтарч ажиллана"

 

TML үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа аж. Учир нь үргэлж түүхий эдийн хомсдолтой байгаа юм. Угтаа бид ердөө л хогоо ангилаад дадчихвал эдгээр үйлдвэрийг түүхий эдээр бүрэн хангах боломжтой. Иргэд хуванцар саваа зориулалтаар нь ашиглаж, гэртээ ангилан ялгаж хэвшвэл үйлдвэрийн ажилд тун дэмтэй тухай ажилчид хэлж байсныг дурдах нь зүйтэй. Учир нь ангилан ялгаагүй түүхий эд бохирдолтой байдаг тул металл, гаднын биет байгаа эсэхийг үйлдвэрийн ажилчид нэг бүрчлэн гараараа шалгадаг аж. Мөн тэд 2018 оноос хойш хоёрдогч түүхий эд цуглуулдаг аж ахуй нэгж, хувь хүмүүс, цэгүүдтэй хамтран ажиллаж, өнгөрсөн жил долоон мянга гаруй байгууллагатай уулзаж, хогоо ангилан ялгах тухай сургалт оржээ. Түүнчлэн TML үйлдвэр энэхүү ажлаа улам дэлгэрүүлж, дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг цуглуулах, үйлдвэрт тээвэрлэн нийлүүлэх зорилготой SESL Smart Solution охин компанийг өнгөрөгч онд байгуулсан нь хог хаягдлын менежментийг нэг алхам урагшлуулахад чухал ач холбогдолтой ажил болжээ. Хуванцар сав жин бага боловч овор хэмжээ ихтэй тул цуглуулалтын компани дахивруудыг тээвэрлэснээр ТӨК-ийн ажлыг хөнгөвчилж буй хэрэг. Одоогоор тэд дахиврын бизнес эрхлэгчид, орон нутгийн идэвхтэй харилцагч, аж ахуй нэгжүүд, СӨХ, албан байгууллагууд руу төлөөлөгч нараар холбогдон түүхий эдээ цуглуулдаг ба одоогоор SESL Smart Solution компанийн түүхий эд хүлээх авах цэг Улаанбаатарт гурав, Дарханд нэг бий. Мөн СӨХ болон хувь хүн, албан байгууллагатай хамтран ажиллахад нээлттэй гэдгээ энэ үеэр илэрхийлж байсан юм.

Монгол Улс нийт хог хаягдлынхаа 50 хувийг дахин боловсруулах боломжтой ч өдгөө ердөө 3-5 хувийг нь л дахин боловсруулдаг. Харин  бусад улс оронууд хог хаягдлаа ангилан тушаахыг амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгож боловсруулсаар байна. Тодруулбал,  Австри улс нийт хаягдлынхаа 54 хувь орчмыг дахин боловсруулдаг бол Германчууд ашигласан хуванцрынхаа 99 хувийг дахин боловсруулдаг аж. Харин Япон улс жил бүр үйлдвэрлэдэг 9.4 сая тонн хуванцар хаягдлынхаа 25 хувийг дахин боловсруулж, 57 хувиас нь эрчим хүч гарган авдаг байна. Эдгээр хөгжингүй орнуудаас ялгаатай нь манай улсад хуванцар шатааж эрчим хүч гарган авах технологи хараахан хөгжөөгүй тул зөвхөн булшлах, дахин боловсруулах гэсэн хоёр сонголт л бий. Тиймээс хогоо булшлах биш боловсруулахад иргэн таны оролцоо чухал байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 143 (7387)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин