Аялал жуулчлал: Зүүн бүсийн онцлох найман газар

2024-07-24
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

 

Зуны дэлгэр цаг үргэлжилсээр. Хуртай, нартай өдрүүдийг өнгөрүүлэхээр зүүн бүсийн  аймгуудаар аялахаар төлөвлөж байгаа бол танд байгаль, түүх, шашны дурсгалт найман газраар аялах маршрутыг товч мэдээллийн хамт хүргэж байна.

 

БУЙР НУУР

Нуурын талбай нь 615 хавтгай дөрвөлжин километр. Монголын зүүн бүсэд нуур цөөрөм цөөнгүй боловч түүний дотроос хамгийн том нь Буйр нуур юм. Усны гүн нь дунджаар 6-10 метр боловч хамгийн гүн хэсэгтээ 10-50 метр хүрнэ. Нуурын өмнөд эрэг хавиар түрэлт давлагаагаар үүссэн 3-5 метр өндөр элсэн далан үргэлжлэх бөгөөд тэдгээрийн завсар хооронд жижиг нуурууд тогтож зарим нь үндсэн нууртайгаа холбогдоно. Мөн Буйр нуурт Халх гол цутгаж, Оршуун гол эх авч гардаг болохоор эргийн дагуу бургас, нишингэ шигүү ургасан байдаг. Буйр нуур маш цэнгэг устай нуур юм.

 

ХАЛХ ГОЛ

Монгол улсын зүүн хэсэг, хятадын Өвөр монголын зүүн хойд хэсгээр урсдаг. Голын баруун эрэг нь зүүн эргээсээ өндөр учраас зүүн талаас нь харахад хана хэрэм өрж халхалсан мэт харагддаг. Тийм учраас Халх гол гэдэг нэртэй болжээ. Их Хянганы нуруунаас эх авч, 233 километр урсаад Буйр нуурт цутгадаг. Хөлөнбуйрын дундуур урсаж Монголын газар нутагт орж ирээд, Дорнод аймгийн Халхгол сумын нутгаар урсдаг. Төгсгөл хэсэг нь хоёр салаалдаг бөгөөд нэг нь Буйр нуурын баруун хойд хэсэгт цутгана. Нөгөө салаа нь  Буйр нуурын яг хойноос эх авч урсах Орчун голд нийлж явсаар хятадын Хөлөн нуурт цутгадаг.

 

БУРХАН ХАЛДУН УУЛ

Түүхийн эхэн үед Хан Хэнтий уулыг нийтэд нь Бурхан Халдун гэж нэрлэж байжээ. Мөн Хэнтийн нуруунд Бурхан Халдун гэсэн 13 нэр байдаг ажээ. Тэдгээрийн дотроос хамгийн өндөр оргил нь Бурхан Халдун нэртэйгээ үлдсэн ажээ. 1992 онд 12 мянган хавтгай дөрвөлжин  километр талбайг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож улсын хамгаалалтад авчээ. Бурхан Халдун уул нь ар өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн ойр хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай уул юм.

 

ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУР

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голын ойр Хар зүрхний хөх нуур бий. Хөх нуур нь Харзүрх уулын өвөрт далайн төвшнөөс дээш 1675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа ойтой шовх оройтой Харзүрх уул байдаг. Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл ан амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газар юм.

 

АЛТАН ОВОО

Дарь-Овоо гэж нэрлэх нь ч бий. Дарьгангын галт уулсын нэг бөгөөд далайн төвшнөөс дээш 1354 метр өндөр. Дарьганга сумын төвийн дэргэд орших энэ уул нь Сүхбаатар аймгийн урд хэсгийн зургаан суманд амьдардаг Дарьгангачуудын шүтэн биширдэг уул юм. XYII зууны үеэс нутгийнхан тахиж ирсэн бөгөөд 1913 оноос Богд хааны зарлигаар тахиж ирсэн. Монгол орны өргөн олныг хамарсан их тахилга хийдэг уулын нэг. Хэсэг хугацаанд тахилга зогсоод байсан энэ овооны тахилгыг 1990-ээд оны үеэс дахин сэргээж 2004 оноос эхлэн төрийн тахилгат уул болгожээ. 2004 онд оройд нь байх Алтан ганжрыг бүрэн алтадсан байна.

 

ХЭРЛЭН БАС ХОТЫН ТУУРЬ

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт Баруун дөрөө нуурын зүүн урд орших эртний хотын үлдэгдэл туурь. Х зууны үед Монголын газар нутаг дээр ноёрхлоо тогтоож байсан Кидан улсын үед баригдсан. Киданчуудыг Монголчуудтай гарал нэг, хэл нэгтэй ард түмэн байсан гэдгийг Хятадын болон гадаадын эрдэмтэн судлаачид нотолдог. Киданчууд нь Төв Азид төр улсаа байгуулсан тухайн үедээ байгалийн шинжлэх ухаан, техникийг ихээр хөгжүүлсний дотор ган хайлуулж боловсруулах талаар тухайн үедээ тэргүүлж байсан гэж үздэг.

 

ШИЛИЙН БОГД УУЛ

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд зүүн урагш 60 километрт далайн төвшнөөс дээш 1778 метрт оршдог. Тал нутгийн хамгийн өндөр, унтарсан галт уулын нэг юм. Шилийн Богд уулын тогоо нь баруун хойшоо сэтрэн урссан бөгөөд амсар нь 2 километр орчим өргөн, 300 орчим метр гүнзгий ажээ. Их талын хамгийн өндөр уул учраас тал дээр хааш хаашаа 60-аад километр алсаас майхан барьчихсан юм шиг шовгор харагддаг.

 

ГАНГА НУУР, ОРГИХЫН БУЛАГ, ХУНГИЙН ЧУУЛГАН

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн урагш 11 километрт Молцог элсний зүүн хойд захад орших дөрвөн хавтгай дөрвөлжин километр талбайтай, элсэнд боогдон тогтсон нуур юм. Эрт үеэс шүтэж ирсэн Дарь уул, Ганга нуур хоёрын барилдлагыг бэлэгдэн Дарьганга гэдэг нэрийг энэ газар нутагт хайрлажээ. Ганга нуур нь талбай бага хэдий ч цэнгэг устайн дээр өвөрмөц бичил уур амьсгалыг бүрдүүлдэг. Ганга нуур, Молцог элс, түүний захаар орших Холбоо, Сүмт зэрэг нууруудыг хамарсан 32860 га талбай бүхий нутгийг 1993 онд улсын хамгаалалтад авчээ. Хун шувуу бол Ганга нуурын бэлгэдэл юм. Монголчуудын дунд “Мянган хунгийн чуулган” хэмээн алдаршжээ. Ганга нуурыг усыг 21 булаг тэтгэн тэжээдэг бөгөөд тэдний гол амин судас нь Дагшин оргихын булаг юм. Тэр булаг нуурын зүүн хойно 50 метр зайд газрын гүнээс оргилон гардаг бөгөөд маш тунгалаг хүйтэн устай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 141 (7385)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин