Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн: Хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой

2024-07-24
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

 

Сэтгүүлч, Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгт өнгөрсөн баасан гарагт таван зүйл ангийн хүрээнд дөрвөн жил, есөн сарын хорих ял оноосон. Тэрээр одоо 461 дүгээр нээлттэй хорих ангид хоригдож буй. Өчигдөр Н.Өнөрцэцэгийн аав ээж, эгч дүү нар Төрийн гурван өндөрлөгтэй уулзах хүсэлт гаргаж байгаа талаараа мэдээллээ. Түүнд Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1 /Хувь хүний нууцыг задруулах/, 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн нэг /Мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн нэг /Төрийн нууцыг хууль бусаар олж авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Н.Өнөрцэцэгийн эгч Н.Өнөрбаяр " Өмгөөлөгчгүй шүүх хурал хийгээд дүүг маань хорьсон. Хүмүүс гадуур дүүг маань хахууль авсан гэж ярьж байна. Миний дүүд таван хэрэг үүсгэсэн. Хоёр нь татвартай, хоёр нь бусдын алдар хүндтэй холбоотой. Үлдсэн нэг нь төрийн нууц хадгалсан гэх. Гэтэл тэр хэрэг Н.Өнөрцэцэгт ямар ч холбоогүй юм билээ. Шалгавал тогтоогдоно. Гэтэл огт тэр хэргийн араас яваагүй атал шүүх хурлыг хаалттай, өмгөөлөгчгүй явуулсан нь хэлмэгдүүлэлт. Мөн Н.Өнөрцэцэгт төрийн нууц өгсөн гэх Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр өөрөө нэг ч удаа шүүгдэлгүй ажлаа хийж байна. Дүүг маань тогтоол нь гараагүй байхад хорих ачсан байдалтай байна. Шүүх иргэдэд шударга бус хандаж байна. Энэ асуудалд Төрийн гурван өндөрлөг анхаарал хандуулаасай гэж хүсэж байна. Шүүхээ шүүх цаг болсон" гэлээ.

 

Төрийн нууц гэх мэдээлэл бүхий цаас “Зариг.мн” сайтын менежерийн автомашинаас олдсон

 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн дүү Н.Амгаланбаяр "Төрийн нууцыг дамжуулсан гэх хүн нь БОАЖ-ын сайд асан, одоо УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Тэр хүн дээр ямар нэг хэрэг үүсгээгүй, шалгаагүй. Дэд сайд дээр нь шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэж сураг сонссон. Ерөөсөө Zarig.mn сайтын менежерийн машинд байсан бичиг цаастай холбоотой. Тэр машины цонх хагарсан удаатай. Тэр материалыг Н.Өнөрцэцэг хадгалаагүй. Өгсөн хүн нь Б.Бат-Эрдэнэ. Ийм нөхцөлд хэлмэгдүүлэлт гэж үзэхээс аргагүй байна.

Өнөөдөр Монголд татвартай холбоотойгоор ял шийтгүүлсэн ганц ч хүн байдаггүй юм билээ. Бусдын алдар, нэр хүндэд халдсан гэх хэрэг. Эдгээр нь Эрүүгийн хуулийн зүйл заалтууд нь хорих ял шийтгэлгүй.

Zarig.mn сайт нь 20 гаруй сэтгүүлчтэй. Тэдгээр сэтгүүлчийн ширээн дээр, шүүгээнд нь ямар материал байгааг мэдэх аргагүй. Манай эгч ажил дээрээ бараг очдоггүй байсан. Төрийн нууцтай холбоотой бичиг нь Н.Өнөрцэцэгийнх биш. Дахин шалгах юм бол учир нь олдох юм. Энэ хэргийг олон сар шалгасан. Хэрэг нь тодорхой баймаар юм. Гэтэл шууд ял оноосонд бид гомдолтой байна.

Б.Бат-Эрдэнэ нүүрсний сонсголын үеэр төрийн нууц гээд байгаа бичиг баримтыг манай сэтгүүлчид дамжуулсан. Сэтгүүлч тэр бичгийг шүүгээндээ хийсэн байсан. Өнөрөө эгчийг хоригддог орой Zarig-ийн менежер тэр бичгийг бусад материалын хамт машиндаа хийсэн. Түүнээс хоёр долоо хоногийн дараа машиных нь цонх хагарчихлаа гээд өөр рүү нь залгасан. Гэтэл Өнөрөө эгчийн хэрэг дээр ажиллаж байсан Амарбаясгалан гэдэг мөрдөгч zarig-ийн менежерийн машины цонх хагарсан газарт хоёр хүнтэй оччихсон байсан. Ингээд машинд нь үзлэг хийгээд, дотор нь байсан бичиг баримтуудыг хурааж аваад явсан. Маргааш нь Амарбаясгалан кофе ууя гэж дуудангуутаа гарын үсэг зуруулаад нөгөө бичиг баримтыг хүлээн зөвшөөрүүлсэн. Ийм л юм болсон. “Төрийн нууц гээд байгаа бичиг цэнхэр хавтас дотроос гарч ирсэн. Энэ хүний шүүгээнээс авсан” гэдгээ гэрч хэлээд байхад өмгөөлөгчгүй, хуулийн мэдлэггүй сэтгүүлчийг ялласан.

Шүүх буруу шийдвэр гаргаж хэлмэгдүүлсэн. Үүнийгээ зогсоо гэж хэлмээр байна. Ард нь малчин ард байдаг гэхээр биднийг дээрэлхээд байгаа юм уу.Төрийн гурван өндөрлөгөөс энэ хэргийг анхааралдаа аваад үнэн зөвөөр шийдэж өгөөч гэж хүсэж байна" гэлээ.

Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа “Миний охиныг цахим орчинд маш их тавалж байна. “Жангаа идээд яв” гэж загнаж байгаа хүмүүсийг ойлгохгүй юм. Шүүх зөв шүүгээсэй л гэж хүлээж байсан. Гэтэл охиныг минь энэ сарын 19-ний орой бариад, хорьчихсон. Үүнд би их шаналж, гомдож явна” гэв.

Зариг.мн сайтын маркетингийн менежер Т.Жагваралмаа "Эрхлэгчийг яллаад буй төрийн нууц гэх материалыг цагдаагийн алба хаагчид хууль бус мөрдөх ажиллагаа явуулж буюу надад байсан бичиг баримтыг хөндлөнгийн гэрчгүйгээр надаас хураан авсан. Хэчнээн баримтыг  сольж, эсвэл шургуулсан бэ гэдгийг одоо бодоод байхад мэдэх боломжгүй нөхцөлд намайг байцаасан. Тэр төрийн нууц гэх материалыг манай эрхлэг Н.Өнөрцэцэг огт хараагүй, мэдэхгүй. Гэтэл ингэж хүнийг яллаж болдог юм уу" гэв.

МСНЭ-ээс Хаалттай шүүх хуралд өмгөөлөгчгүй шүүгдсэн үйл явдлын ард хүний эрх ямар хэмжээнд зөрчигдсөн талаар манай байгууллагаас Хүний эрхийн үндэсний комисст энэхүү асуудал дээр анхаарч, хариулт өгөөч гэсэн хүсэлт тавина. Нөгөөтээгүүр, төрийн нууц хадгалж байсан гэх бичиг баримтыг сэтгүүлч сэтгүүлчийнхээ ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан олж авсан, мэдээ, мэдээлэл бэлтгэхэд ашиглаж байсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 19.11 буюу гэмт хэргийн зорилгоор  хадгалж байсан гэдэг зүйл ангиар шалгасан. Тиймээс прокурорын байгууллагад  санал хүргүүлж олон нийтийн дунд  үүсээд буй эргэлзээ, хардлагыг залруулж мэдээлэл өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Сэтгүүлч тухайн бичиг баримтыг гэмт хэргийн зорилгоор хулгайлж, бусдаас дээрэмдэж аваагүй. Ажил мэргэжлийнхээ онцлогоор олсон. Мөн 19.11 гэсэн зүйл анги нь эх орноосоо урвах, тагнуул хийх, ноцтой гэмт хэргийн шинжтэй бол гэдэг заалт бий. Аль хэсэг нь гэмт хэргийн шинжийг агуулаад байгааг асууж байна.

Арван хоёрдугаар сараас хойш мөрдөн шалгах явцад давтагдаж ирсэн нэг асуулт бий. Яагаад мэдээ, мэдээллийг бэлтгэсэн юм бэ гэдэгт буруутгаж ирсэн. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан учир бэлтгэсэн гэхээр сэтгүүлчийн ажил мэргэжлийн үйл ажиллагааг хуульчилсан хууль байхгүй байна гэдэг. Иргэн Н.Өнөрцэцэг мэдээ, мэдээлэл бэлтгэж байсан нь буруу гэдэг асуудлыг тавьж байсан.

Мөрдөн байцаах явцад сэтгүүлч ажил үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулсан гэдгийг нотлохын тулд түүний өмгөөлөгч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргасан ажил мэргэжлийн жагсаалтаас  сэтгүүлч гэдэг нь ажил мэргэжил юм аа гэсэн тодорхойлолтыг авч өгч байсан. Үүнээс харахад бидний ажиллаж байгаа эрх зүйн орчин маш хүнд байна. Бид зөвхөн хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үгээ хэлэх эрхийг урдаа барьж ажиллаж байсан. Сэтгүүлч гэдэг бол ажил мэргэжил. Тодорхой хэмжээний эрх үүрэгтэй ажил гэдгийг нотлох хэмжээнд хүртлээ эрх зүйн орчин хүнд байгааг харуулж байна гэдгийг мэдэгдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 141 (7385)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин