Голомт банк “NM Tower”-т шинэ салбараа нээлээ

2024-06-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Голомт банк харилцагч төвтэй үйлчилгээг эрхэмлэн улс орон даяар үйл ажиллагаа явуулж буй салбарынхаа тоог нэмэгдүүлэн банкны үйлчилгээг харилцагчдадаа илүү хүртээмжтэй хүргэхийг зорин ажиллаж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн иргэд, харилцагчдад банкны үйлчилгээгээ илүү ойртуулж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх “NM Tower”-т 06-р сарын 24-ний өдөр шинэ салбараа нээлээ.

Шинэ салбарын нээлтэд Голомт банкны удирдлагууд, холбогдох албаны хүмүүс, бизнесийн байгууллага болон харилцагчийн төлөөллүүд уригдан оролцлоо.

Голомт банкны Иргэдийн банкны газрын захирал Ц.Байгалмаа: Голомт банкны үйл ажиллагаа өргөжин тэлж, харилцагчдын тоо нэмэгдэж байна. Өдрөөс өдөрт нэмэгдэж буй харилцагчдадаа банк, санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс Голомт банк 2024 онд Улаанбаатар хот болон орон нутагт хэд хэдэн салбарыг шинээр нээхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд өнөөдөр нээлтээ хийж буй салбар маань Цэнгэлдэх салбар юм. Харин тун удахгүй Хан-Уул дүүрэг, Сүхбаатар дүүрэгт болон орон нутагт  шинэ салбаруудаа нээж, банкны үйлчилгээг илүү ойроос авах боломжийг иргэн бүрд олгохоор ажиллаж байна.

Голомт банкны Цэнгэлдэх салбар нь Даваа-Баасан гарагт 09:00-17:00 цагийн хооронд иргэд, харилцагчдад үйлчлэх тул эрхэм харилцагч та тус салбараас иргэн болон байгууллагын харилцах, хадгаламжийн данс нээх, зээл авах, карт захиалах, дижитал үйлчилгээнд нэгдэх зэрэг банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай авах боломжтой.

Цэнгэлдэх салбарын байршил болон дэлгэрэнгүй цагийн хуваарьтай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 59 мин
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

Өчигдөр 12 цаг 55 мин
Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

Өчигдөр 12 цаг 52 мин
Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Өчигдөр 12 цаг 47 мин
Г.Ганцогт: Дайны сэдэвтэй дуу дуулахад яг л халуун цэгт нь очсон мэт  мэдрэмж төрдөг

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” булангийнхаа дугаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Уур амьсгалын доройтлын улмаас Азийн ДНБ 17 хувиар буурах магадлалтай гэв

Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй Ази, Номхон далайн орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх тайлангаа өчигдөр танилцууллаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
29 дүгээр сургуулийн 60 жилийн ой тохиож байна

1964 оны тэртээ Улаанбаатар хотын зүүн хойхно орших  ус агаар сайтай, тэгш сайхан талбайд

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улс папиллома вирусийн вакциныг нэвтрүүлэхгүй үлдэх үү

“Зууны мэдээ” сонин ээлжит эрэн сурвалжилгаараа эрүүл мэндийн салбар тэр дундаа умайн хүзүүний хорт хавдрын вакцины тухай хөндсөн билээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ойн салбарт масс тариалалтыг нэвтрүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, “Оюу толгой” компани хамтран 21 аймгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Зууны мэдээ” Сэтгүүлзүйн итгэлцлийн санаачилгын /JTI/ сертификаттай Монголын анхны сонин боллоо

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин Олон улсын сэтгүүл зүйн стандарт болох

Өчигдөр 06 цаг 00 мин