“Эх түүхээ дээдэлье, бахархъя” номын тухай

2024-06-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Хөтөл үг

 

Редактор Даваацэрэнгийн ИДЭР

Монголын түүхэнд нэр алдаршсан маш олон түүхэн зүтгэлтнүүд байдаг. Тэдгээр түүхэн зүтгэлтнүүдийг ерөнхийд нь ангилан хуваавал “хаад, хатад, түшмэл” гэсэн гурван том бүлэгт хуваагдана. Энэхүү түүхэн зүтгэлтний гурван бүлэг нь монгол төрийн тулгын гурван чулуу болно. Монголын төр улсыг үндэслэн байгуулж, удирдан жолоодож, хүчирхэгжүүлэн мандуулж байсан түүхэн зүтгэлтнүүд бол хаад юм. Монголчууд эртнээс хаадыгаа “тэнгэрийн хөвгүүн”, “дээд тэнгэрээс заяат төрсөн” хэмээн ихэд эрхэмлэн хүндэтгэж иржээ. Монголын түүхэнд улсын дээд захирагч нь “шаньюй”, “хаган буюу хаан” цолыг хэрэглэж байсан түүхэн уламжлалтай юм. Монголын хаад нь “хаан цол”, “оны цол”-ыг өөрийн засаглалын онцлог, сүр хүчний илэрхийлэл болгон хэрэглэж байсан бөгөөд нас нөгчсөний дараа “тахилын сүмийн цол”-ыг хэрэглэдэг байв. Монголын хаадын амьдралын хань, үр хүүхдийн нь элбэрэлт эх, төр улсын хатан, төрийн хэрэг явдлын сэцэн зөвлөгчид бол хатад юм. Монголчууд дундад зууны үеэс хонгирад аймгаас хатан сонгож, өргөмжилдөг ёс тогтож, уламжлагдсан бөгөөд дөрвөн ордын тогтолцоогоор хатдын эрх мэдэл, байр суурийг тогтоосон байдаг. Монголын хатдыг цол, зэрэг дэвээр нь “хүндэт өргөмжлөлт хатан”, “төрийн их хатан”, “хааны хатан”, “сул хатан” хэмээн ангилж болно.

Монгол төрийн хатад нь хаан нас нөгчсөн, эсвэл хааны нас балчир, өвчин эмгэг хүндэрсэн үед хааныг орлох буюу төлөөлөн төр улсыг түр хугацаанд удирдаж байжээ. Монгол төрийн бодлого, үйл хэрэгт бүхий л хүч чадал, авьяас чадвар, мэдлэг оюунаа зориулан, чин үнэнчээр шударга ёсыг баримтлан зүтгэгчид бол түшмэд юм. Монгол төрийн түшмэдийг бичгийн болон цэргийн түшмэд хэмээн хоёр ангилж болно. Бичгийн түшмэд нь иргэний засаглалын бодлого, үйл хэрэгт хүчин зүтгэнэ. Цэргийн түшмэд нь цэрэг дайны бодлого, дайн тулаанд голлох үүргийг гүйцэтгэж байв. Монгол Улсын төрийн залуу түшээ Энхбаярын Батшугар бол эх түүхээ хайрлан хүндэтгэдэг, бахархан дээдэлдэг хүн юм. Тэрээр эх түүхээ сонирхон уншиж, өөрөө судлан бичих хүсэл, зорилгыг өвөрлөн явсаар “Эх түүхээ дээдэлье, бахархъя” номыг туурвиж, мэргэн уншигч таны гэгээн мэлмийд толилуулж байна. Энэхүү бүтээлд Монголын түүхэн цаг үед тодорч гарч ирсэн түүхэн зүтгэлтнүүдийн намар, үйл хэргийг “хаад, хатад, түшмэд” гэсэн гурван бүлэгт хуваан хураангуйлан бичжээ. Ингэхдээ монголчуудын эртнээс бэлгэдэж ирсэн есийн тоог эрхэмлэн бүлэг тус бүрд есөн түүхэн зүтгэлтнийг түүхэн он цагийн дараалал, үечлэлийн дагуу сонгосон нь тун сонирхолтой болсон байна. Тэгээд тухайн түүхэн зүтгэлтний намар, үйл хэрэгт холбогдох түүхийн сурвалж бичиг, судалгааны голлох зохиолуудыг ашиглаж, эшлэл авсан нь эх түүхээ баримт хэрэглэгдэхүүнд тулгуурлан бодитой хандахыг зорьсон нь сайшаалтай зүйл болжээ.

Залуу төрийн түшээ Э.Батшугар “Оюунлаг залуучууд Монголын ирээдүй” гэдэг уриалга дэвшүүлэн олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлэн ажиллаж байна. Түүний нэг нь эх түүхийн тухай ном бичиж хэвлүүлэн, нийтийн хүртээл болгож байгаа явдал юм. Тэрээр нийтийн эх түүхийн боловсролд зориулан энэхүү номыг бичсэн нь эх түүхээ сонирхон унших, судлан бичих, хайрлан хамгаалах, бахархан дээдлэхийг өөрийн биеэр үлгэр дуурайлал үзүүлсэн маш сайн жишиг ажил болсныг онцлон тэмдэглэе.

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин