Эдүгээгийн даяаршлын нийгэм дотор дияанчлан буй Күнз

2024-06-11
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

"Алт эрдэнэс уурхай сан дор нуугдаж,

Аруухан мэргэд ард олны дунд нуугдмуй"                                                                                                

Эртний мэргэн үг

Өгүүлвээс,

Дорно дахины их сэтгэгч, гүн ухаантан Күнз лүгээ нэн төстэй нэгэн сод сонин гайхамшигт хүмүүний тухай өгүүлэхүй инү түүнийг гадна байдлаар нь нанхиад их бичгийн хүмүүний дүр лүгээ адилтган өгүүлж буй бус дотоод гүн сэтгэлгээнийх нь үүднээс өгүүлэх эрхэм хүмүүний тухай болон түүний зохиол үйлсийг дурдахуй дор эл бодгаль эртнээс улирч ирсэн болон эдүгээгийн ба ирээдүйн Монголын болон даян дэлхийн төр, нийгмийн эгэл нүгүүд дор даагдахуйяа бэрх бүх хариуцлагыг нэгд нэгэн үгүй өөр дээрээ үүрэглэн авч, тэдгээрийг яагахин шударга шулуун, сайн сайхан, амар амгалан болгож, эв найртай, энх тунх амьдруулахуйн тухай дор өдөр, шөнийн цаг нугууд дор бодрол болон "шинжлэхүй бясалгал" үйлдэж, яруу найраг, өгүүлэмж утга, уран зохиол, дууриал жүжиг, гүн ухааны шалгадаг бичмэл нүгүүдийг нэгээхэн ч хором гар хумхих үгүй, ухаан цуцах үгүй үйлдэн суух агаад тэр бээр яг дайны талбарт, олон дайсны дунд өөрийн ид хаваараа ганцаараа тулалдах баатар хүмүүн мэт ба эмч хүмүүн эмнэлэг дор элдэв өвчтөнийг өөрийн биеэр оношлон, хагалахыг нь хагалж, оёхыг нь оёж, залгахыг нь залгах тэргүүтэй "улаан хөтөлбөр"-ийг улаан нүцгэн гараараа хийх мэт ханцуй шамлан ямарч ган үзэг, ямарч уян бийр нүгүүдийг мохтол бичих инү сүрдэм, бас хайрлам, бас уярам, бас бишрэм буюу.

Мөхөс би түүний шүлэг найраг, бодрол бичиг нүгүүдийг заримыг нь уншаад хамаг төрөлхийтний тусын тул дор аливаа юмс, үзэгдлийн туйлын үнэнийг эрж олох хийгээд орчлонгийн зовлонгоос гэтэлгэх хэмээн гэгээрэлд зорьж буй "Залуу Сиддхарт" лугаа адил, нэг бол аливаа төр нийгмийн болон хайр уянгын эмгэнэлт хийгээд гунигт үзэгдэл, явдлуудыг илтээр харж халаглан гуньхравч, гандсан сэтгэлээрээ гал цогтой шүлэг, зохиол тэрлэж асан Улиам Шеĸспир лугаа үлгэрлэн төсөөлж байсан бол уншиж тунгаах тусам тэр бээр нийгмийн дотор шигдэж суугаад эрдэмтэн мэргэд, сайд ноёд, баян, ядуу, эгэл ардыг дотроос ану ажиж, гүн сэтгэж дияанчлахуй ану будангуй давамгайлж буй нийгмийн эдүгээ цаг үе дор харанхуй шөнө сарны гэрэл дор дэлбээлэх гүмүда цэцэг мэт адил агаад яав чиг Күнзийг бодогдуулсан ба уг ану болбаас түүний гадаад эл махан бод лагшин бие дор ану тал нутгийн баатар эрийн хуяг дуулга жигдэлж, хоромсого, саадаг агсуулваас эртний домог туульсын нутаг усаа сахин суусан баатарлаг нэгэн буурал дүр тодрох агаад, номт дээл асааж, орхимж, жанч нөмрүүлэн, хос мутар дор ану эрих, судар, хонх, очир соёрхуулбаас Дайчин Вангийн Хүрээний Дандар аграмбын номын хүмүүний амарлингуй дүр дор хувилан үзэгдэхүй мэт лүгээ буй.

Ийн төсөөлөхүй дор мэргэн хүмүүн, сэцэн ард алин бээр лав ямархан бодгалийг  өгүүлж, алины зохиол нугуудын тухай өгүүлнэм хэмээхүйг төвөг үгүй ухмуй яа.

Тийн хэмээвээс өөрийн уярал хайр, уйтгар гуниг, ухаан бодол, утга төгөлдөр бүгдийг шүлэг найраг дор хөрвүүлэх ба өөрийн тийн мэдлийн гуу сан болон үзэж мэдсэн, үлгэрлэж туулсан болгоноо хүмүүн төрөлхийтний сайн сайхны төлөө зориулан, бие, сэтгэлээ чилээж, гундах зав үгүй, гутрах эрх үгүй туурвисаар буй хийгээд түүний шударга дөлгөөн зан тэргүүтэн инү мөхөс миний сэтгэлийг татсан агаад түүний философийн үзэл санаа болон ертөнцийг үзэх үзэл, янагуухь болон үнэмлэхүй үнэний дэнсэлж буй, дэвшүүлж буй, тогтоож буй таалал ану мөхөс миний ертөнцийг үзэх үзэл, үзэж бясалгасан янагуухь болон үнэмлэхүй үнэнээс өөр, тогтсон таалал ану заримдаа бүр тэс өөр учир би бээр заримыг ану хүлээн зөвшөөрч түвдэх үгүй боловч, бас тэр чиг дор ану үгүйсгэх үгүй учир тэр бээр төрийн тогтолцоог засаж, нийгмийн эмгэгийг эмчлэх хэмээн эгээрсэн инү түүний гол зарчим мэт үзэгдэх бөгөөд ийм баримтлал миний хэр чадахаар үзсэн Буддын ном судар дор хүртэл төрийг засах, ардыг тэжээх, ном соёлыг бүтээх ёсон буй авч Буддын гол үзэл санаа бол алс хэтдээ ертөнцийн хүрдэн буюу хүлээснээс гэтлэн ангижрах бөгөөд тэр бээр тэдгээрээс өөрийн арга ухаанаараа, үзэж өнгөрүүлсэн амьдралын туршлага, олон зууны төр, нийгмийн хувьсал, дэлхийн олон эрдэмтдийн дэвшүүлсэн, гаргасан санаанаас болон бүр чинагшилбал төгс гэгээрсэн Будда болон хутагт дээд төрөлхийтэн нүгүүд, аливаа ямар нэгэн хэмжээс дор гэгээрсэн, сэхээрсэн, боловсорсон, суралцсан төрөлхийтэн бүгдийн гүн ухаан, номлол сургааль, үзэл бодол нугуудыг алагчлах үгүй басхүү хольж хутгах үгүй бээр өөр өнцөг, өвөрмөц огтлолцлоос ажсан болоод дэвшилтэт санааны хотол өдүүлбэр нүгүүд буй учир, өөрийн хэмээсэн хэв чанартай болоод заримыг ану ахин дахин хэлэлцэхээс өөр арга үгүй зүйлс ч бас агуулагдаж буйгаараа онцлогтой ажээ.

Басхүү түүний зарим нэгэн бодрол болон шүлэг нүгүүд хүүхдийн ертөнц хэмээмээр бөгөөд энэ инү нялхасын оюунт хэмээсэн утгаар бус түүний дотоод ертөнц ямар цайлган цагаан, ямархан гэгээхэн гэнэн болоод зураглан төсөөлвөөс залуухан бодисун хөвүүн мэт бөгөөд тэр бээр өөрийн дотоод ертөнц доторхи уужим саруул танхим дор тайз болон дэлгэцийн бүтээл найруулж, үзэгдэл бүрийн гол дүр болон туслах дүр нүгүүд, уур амьсгал, чимээ шуугиан, өнгө төрх, сэтгэл хөдлөл, царай төрх, харц бүгдийг нарийн чамбай гаргаж илбийн мэт үзэгдлээр тольдон суудаг нэгэн бөгөөд тэрхүү урлалаа бичиг дор буулгасан ану уншсан хүмүүн үзсэнээс ч илүү сэтгэлийн цэнгэл эдлэхүй аж. Мөхөс би түүнийг гагцаархнаа тэрхүү танхимдаа гунигтайхан, ганцаарданхан бүтээлүүдээ найруулж, бас тольдон суудаг хэмээн үл сэтгэх бөгөөд ямартаа ч цусан зүрхтэн, усан нүдтэн нүгүүд түүний дотоод саруул танхим дор орж үл чадах боловч өөр орчлын гэгээрсэн бодгалиуд чуулан түүнтэй хамт инээлдэн, бас хамт гуниглан, бас бээр уяран хайлалцаж, алгаа нижгэнэтэл ташин үзэж тольддог хэмээн итгэнэм.

Түүнийг нэгэн удаа улсын тэргүүн төрийн дээд шагнал өгөх болохуй дор тэр бээр эс одож, татгалзаад "ард түмнээ ядуу амьдруулж буй төр баригчдаас шагнал авах үгүй" хэмээн эрс шийдэмгий хариулан ажигч үгүй суусан хэмээх түүхийг инү сонсоод бишрэл төрөх хийгээд гуниг ч төрчүхүй.

Бишрэл хийгээд гуниг төрсний шалтгаан ану тэр бээр нийгмийн дунд оршивч нийгмийн гэм халдаагүй, өөрийн хэвт ёсоороо даруухан орших агаад хэрэв зээ тэр бээр гадаад дахь өндөр хөгжингүй орны иргэн байсан аваас түүний зохиол туурвилыг шагнаад зогсох үгүй, эрдэмтэн мэргэд, төр, засаг, ухаант ард олон ану бишрэн сайшааж өөр өөрсөд дор аван хэрэгжүүлэх нүгүүдийг инү эшлэн авч, философийн хүрээлэн, их сургуулиуд дор судлуулан суралцуулж, мэтгэлцүүлэн ном хаялцуулах байсан ану лавтай агаад хэрэв түүний зохиол нугууд гадаад хэл нүгүүд дор сайтар орчуулагдан, хөрвүүлэгдвээс бас тийнхүү болохуй хэмээн бодогдном.

Мэдээж хэрэг тэр бээр бяцхан хүүхдийг бурмаар хуурах мэт шагнал дор үл хууртан гагцхүү түүний сайн цагийг эгээрсэн дуу хоолойг чин сэтгэлээсээ сонсож авах, гээхийн ухаанаар хандагч хүмүүн манай төр, засгийн албат дор цөөн, эс бөгөөс  байх үгүй асан дор гомдсон буй заа.

Тэр бээр юутай ч энэ цаг үе дор бидний дунд амьдарч, гудамжаар зургаадай таягаа тулан, эрихээ эргүүлэн алхаж, бусадтай мэндэлж, инээмсэглэж, зарим хүмүүн түүний зохиол нугуудыг уншиж үзээгүй ч ямарч атугай мэргэн хүмүүн хэмээн сүр барааг ану хүндэлж гар утсаараа хамт сүүдэр татуулан өөр өөрсдийн цахим хуудаснаа талбих хийгээд зарим хурал чуулган, урилга, цайллага дор морилж, уулзсан хүмүүн бүр лүгээ чин сэтгэлээсээ харам үгүй ярилцаж, ихэнх цагаа дээр дурдсан лугаа адил их хотын төв дэхь умгар өрөөндөө, яг энэ нийгмийн гол халуун цөм дор ану дияанчлан буй агаад тэр бээр өөрийг инү тоосон ч адилхан, эс тоосон ч адилхан мөн өөрийн хэв янзаараа дасаж ээнэгшсэн хэдэн тагтаагаа гэгээвчин дээрээ хооллон, амар амгалан бясалгаж бүрүүн. Ийм бодгаль ану улс орны чимэг, сүр жавхаа, чинагшилаад манай дэлхий гаригийн гэгээлэг нэгэн төв намба төрх буй заа.

Ийнхүү мөхөс хөвүүн бодрол өргөн суутал ертөнцийн өөр нэгэн гариг орчил дор их сэтгэгч Урианхай абугай лугаа адил төрөлхийтнээр гачигдан эгээрэн хүсэж буй ч магад үгүй бөгөөд хэрэв тэгүүн дор одож авъяас билгээрээ цагийн дуудлагаар цолгорон гарахуй дор суут сартваахь лугаа нэгэн адил хүндэтгэн дээдлэгдэж, төр гүрний үйл хэрэг дор зөвлүүлж, ард олноо соён гэгээрүүлэн амар жимэр залж явахуйн их цагаан зааны үүргийг ч өргөхүйг үгүйсгэх арга үгүй хэмээх бодол сэтгэл дор харваж ирэхүй дор өвгөн анд түүнийгээ гэнэт харамлахуй сэтгэл гүнээ төрж бүрүүн лүгээ ийн "та бидэн хоёр анх золгохуй дор нэгэн эгэл үгүй зохиол бичихүйг амлан айлдаж асан" агаад түүнийгээ бичиж, энэ нийгмийн дунд  номоор нөхөрлөж, шүлгээр харьцахуй дор дундарш үгүй зохиол үйлсээрээ олон арван жилийг бидэн лүгээ хамт туулахуйн чин зүрхний айлтгал болон ерөөл өргөмү. Таалагтун. Таалагтун. Чин зүрхний андгайгаа.

Жич, түүнийг ойлгож, тусалж дэмжиж байдаг ба ном, дэвтрийг инү сайтар хэвлүүлэн байдаг сайн оюут, сайхан сэтгэлт хүмүүс дор чин сэтгэлээс талархаж буйгаа энэ ялдам дор айлтганам. 

Төрөлхийтэн бүхэн соёл гэгээрлийг олох болтугай.

Зава Дамдины алдрыг баригч

4-р сарын 2. 2024

Дэлгэрцогт Уул, Зарлигаар Байгуулсан Соёмбот Орон

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 115 (7359)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин