“Оюу толгой” компани 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг Ойн газарт хүлээлгэн өглөө

2024-06-10
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

 

"Оюу толгой" компани олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн газруудыг дэмжих, хүчин чадлыг сайжруулах зорилгоор 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий орчин үеийн тоног төхөөрөмжийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт хүлээлгэн өглөө. Тодруулбал, трактор, хошуут анжис, роторт сийрүүлэгч, тарьц ухагч, моторт нүх ухагч, чиргүүл, бортогонд хөрс савлагч, моторт үрлэгч бүхий нийт 10 багцыг хандивлахаар төлөвлөж, зургаан багц буюу нийт 48 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. "Оюу толгой" компани 100 сая мод тарих амлалт өгснөөс 60 саяыг нь бодитоор тарьж ургуулах бол үлдсэнд нь ойн салбарт хөрөнгө оруулах аж. Эдгээр тоног төхөөрөмж тус хөрөнгө оруулалтын нэг хэсэг гэдгийг албаныхан онцлов.

 

Бортогонд хөрс савлагч нь гар ажиллагааг 90 хувь хөнгөлнө

Эдгээр тоног төхөөрөмжүүдээс онцолбол, сул зогсолтгүй, ямар ч хүнд нөхцөлд үр бүтээлтэй ажилладаг "Lovol 1054D" загварын трактор нь 15 морины хүчтэй аж. Мод үржүүлэг ойн аж ахуйн зориулалтаар хөрс хагалах, боловсруулах, үрлэх, модны тарьц, суулгацыг хураах болон тээвэрлэх зэрэг зориулалтаар ашиглах юм. Мөн бортогонд хөрс савлагч нь гар ажиллагааг 90 хувь хөнгөлж үрсэлгээний хөрсийг минутад 15-20 бортогонд суулгадаг дэвшилтэт шийдэл юм. Харин хошуут анжис нь газар хагалах төхөөрөмж бөгөөд найман иртэй 2023 онд үйлдвэрлэсэн анжис. Энэ анжисны хувьд технологи шингэсэн хамгийн сүүлийн үеийн загвар бөгөөд гол онцлог нь хоёр талдаа хагалж, тракторын явах замыг хоёр дахин багасгадаг байна.

 

Тоног төхөөрөмжүүдийг мод үржүүлгийн газруудад сонгон шалгаруулалтаар өгнө

Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг "Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд мод үржүүлгийн хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан. Үүнийг төр болон хувийн хэвшлүүд дангаараа хэрэгжүүлж дийлэхгүй байгаа учраас "Оюу толгой" компаниас шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч байна. НҮБ-аас 2024 оныг “Ой ба Инновац” гэсэн уриа дор зарласан. Ойн салбарт шинэ техник, технологийг нэвтрүүлэх чиглэлд санаачилга  дэвшүүлсэн. Энэ оныг дуустал бэлтгэл ажил болгон тарих модоо бэлтгэх, хүн хүч, техник, тоног төхөөрөмж, ойжуулах газар сонгох, сонгосон газрыг хамгаалах ажил өрнөж байгаа. Тиймээс дараагийн жилүүдээс томоохон ойжуулалтын ажил хийгдэх боломж бололцоо дүүрэн байгаа нь харагдаж байна. 2030 он гэхэд ямартай ч тэрбумаар тоологдох мод тарих юм. Түүнээс хойшид ч энэхүү ажил үргэлжилсээр байх болно. Тарьсан модонд усалгаа, арчилгаа шаардагдаж байдаг тул зорилгодоо хүрээд зогсох учиргүй. Эдгээр тоног төхөөрөмжийг төр өөртөө авахгүй. Сонгон шалгаруулалт явуулж, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай төслийг шалгаруулан мэргэжлийн мод үржүүлгийн газруудад хүлээлгэж өгнө. Түүнчлэн тарьсан модоо дараа нь арчилж хамгаалах ажлыг шийдвэрлэхийн тулд модыг таван жил ургуулж, арчлаад бие дааж амьдрах боломжтой болсон үед нь улсын ойн санд хүлээлгэж өгдөг байхаар гэрээнүүдээ хийж байгаа" гэв.

"Оюу толгой" компанийн Байгаль орчны менежер Т.Самданжигмэд "2022 онд "Оюу толгой" компани хөтөлбөрөө боловсруулаад явж байх үед мод үржүүлгийн газруудын хөгжил хоцрогдсон, ихэнх үйл ажиллагаагаа гараар хийдэг нь бүтээмж багатай, зардал өндөртэй байдаг нөхцөл байдал анзаарагдсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөн нь маш том амбицтай зорилт бөгөөд үүнд хүрэхэд багагүй сорилт бэрхшээлийг даван туулах, суурь баазаа бэхжүүлэхэд хамтын ажиллагаа хамгаас чухал билээ. “Оюу толгой” компани Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар болон үржүүлэг, нөхөн сэргээлт эрхэлдэг аж ахуйн нэгжид нэн шаардлагатай байдаг тоног төхөөрөмжүүдээс төлөөлүүлэн өгч, өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаа нь энэхүү хөтөлбөрийг бодит үр дүнд хүргэхэд оруулж буй бидний хамтын ажиллагааны илрэл юм. Энэхүү  өгч буй уг багц төхөөрөмжүүд нь мод үржүүлгийн газруудыг бүрэн механикжуулж байгаа юм. Ингэснээр ажилчдын тоо цөөрч, бүтээмж өсөх, тарьц суулгацын тоо өсөх, зардал багасах ач холбогдолтой" гэв. 

 

Шинэ төхөөрөмж нь цаг хугацаа, түлш шатахууны зардлыг хоёр дахин хэмнэх боломжтой

Өмнөговь аймгийн Манлай суманд мод үржүүлгийн газар байгуулж буй "Элсэн говь" компанийн захирал Ц.Эрдэнэтөгс "Энэ тракторууд өндөр хүчин чадалтай хамгийн сүүлийн үеийнх. Анжис нь хоёр талдаа хагалдаг тул манай хуучин ажистай харьцуулахад тракторын явах замыг хоёр дахин багасгах давуу талтай. Тиймээс цаг хугацаа, түлш шатахууны зардлыг хоёр дахин хэмнэх боломжтой боллоо. Мөн модны нүх ухдаг төхөөрөмж бидэнд хамгийн хэрэгтэй төхөөрөмж. Өмнө нь модны нүхийг гараар ухдаг байсан бол одоо 60-70 см гүн  ухдаг төхөөрөмжтэй болж байна. Өөрөө явдаг, үр хоорондын зай, гүн зэргээ өөрөө тааруулдаг автомат үр суулгацын төхөөрөмж нь маш их ажлыг хөнгөвчилж байна. Нэг га талбайд хөрс боловсруулах ажлыг гар аргаар ажилчид хийхэд ойролцоогоор бүтэн сарын ажил болдог. Энэхүү шинэ багаж техникийн тусламжтайгаар долоо хоногийн дотор гүйцэтгэх боломжтой. Манай мод үржүүлгийн газар говьд ургахад тохиромжтой модыг үржүүлдэг. Говийн бүсэд мод үржүүлэх, ургуулахад зардал их шаарддаг. Манай говьд мод тарьж ургуулах хүсэлтэй хүн олон боловч усалгааны асуудал тулгамддаг" гэв.  

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 114 (7358)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин