Хүний эрх, эрх чөлөөний талаарх 21, 22 дахь илтгэлийн мөрөөр хэрэгжүүлсэн ажлаа дүгнэлээ

2024-03-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Рагчаа Оюун

ХЭҮК 2021, 2022 онд явуулсан судалгаа, хяналт, үнэлгээ, шинжилгээ, Комиссын гишүүний санаачилгаар болон иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр явуулсан хяналт шалгалт, төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, хөндлөнгийн бусад судалгаа, эх сурвалжид үндэслэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21, 22 дахь илтгэл боловсруулж, холбогдох саналын хамт УИХ-д өргөн барьсан. Комисс дээрх тогтоолын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийснээ холбогдох албаныханд танилцуулж, тогтоолын хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл, гарц шийдэл эрэлхийлэх зорилгоор "УИХ-ын 2022 оны 43 дугаар тогтоол, 2023 оны 35 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид анхаарах асуудал" хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороотой хамтран Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Батлан хамгаалах яам, БШУЯ, ХНХЯ, Цахим хөгжлийн яам, ЭМЯ, Жендэрийн үндэсний хороо, Боловсролын ерөнхий газар, ЗХЖШ, ХХЕГ, СЭМҮТ, Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүд, Хүний эрхийн хамгаалагчийн хорооны гишүүд, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож байр сууриа илэрхийллээ. 

Комисс 21 дэх илтгэлд COVID-19 цар тахлын хүний эрх, эрх чөлөөний байдлын сургамж, Жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрх, Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрх, цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээг тусгажээ. Тухайлбал, хөдөлмөрлөх эрхийн зарим асуудлын хүрээнд хүүхдийн хөдөлмөр эрхлэлт тэр дундаа тэвчишгүй болон аюултай хэлбэрийн хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн эрхийг хангаж, хамгаалахад чиглэсэн хууль эрх зүйн зохицуулалт, тогтолцоо төдийлөн үр дүнтэй хэрэгжихгүй байгааг Комисс дүгнэсэн. Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй, аюултай хэлбэрийг хориглох, устгах, унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах талаар арга хэмжээ авч ажиллах санал хүргүүлснээр УИХ-ын 49 дүгээр тогтоолоор унаач хүүхдийн эрхийг хангах, хамгаалах арга хэмжээ авч ажиллахыг УИХ-аас Засгийн газарт даалгаснаар хүүхдийн эрхийг хамгаалахад үр дүн гарчээ. Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд ХНХ-ын сайдын 2022 оны А/122 дугаар тушаалаар "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-ыг шинэчилж, ХНХ-ын сайдын А/123 дугаар тушаалаар "13 нас хүрсэн хүний эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл"-ийг баталсан байна. Мөн УИХ-ын 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулагдаагүй бусад хурдан морины уралдааны болон морины сунгаа, үсэргээний бэлтгэлийн үед уяач уралдаанч хүүхдийн эрх, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүргийг хуульчилжээ.  

 

Эх сурвалж www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин