Байдрагийн цахилгаан станцын төслийг эхлүүлэхээр боллоо

2024-03-11
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

П.АМГАЛАНБАЯР

Унгар улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар тус улсад айлчиллаа. Айлчлалын үеэр Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн талаар яриа хэлэлцээ болов. Тус айлчлалын бүрэлдэхүүнд ажиллаж Сангийн сайд Б.Жавхлан, Унгар улсын Гадаад харилцаа, худалдааны сайд Петер Сияяартотай уулзалт хийлээ. “Байдрагийн усан цахилгаан станц” төслийг Унгар улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх саналыг манай талаас тавьсан байна. Харин Унгарын тал төслийг хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээг эхлүүлэхээ илэрхийлжээ. Ийнхүү Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан энэхүү  баримт бичгийг Унгарын талд хүлээлгэн өгсөн байна. “Байдраг усан цахилгаан станц барих төсөл”-ийг хэрэгжүүлснээр Байдраг голын урсцад олон жилийн тохируулга хийж 30 МВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоно. Ингэснээр төвийн бүсийн  цахилгаан эрчим хүчний найдвартай хэрэглээг хангах ач холбогдолтой юм. 

 

УИХ-ын дарга Унгар улсын ерөнхийлөгч Томаш Шүйокт бараалхав

 

Унгар улсын ерөнхийлөгч Томаш Шүйок хувийн хуулийн фирм, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, дэд даргаар ажилласан туршлагатай. Тэрбээр 2016 оноос хойш Үндсэн хуулийн цэцийн даргаар ажилласан бөгөөд эрх баригч Фидес намын санал болгосноор 2024 оны хоёрдугаар сарын 26-нд Унгар улсын ерөнхийлөгчөөр сонгогдон тангараг өргөжээ. Түүний дараа энэ сарын 5-ны өдөр үүрэгт ажилдаа албан ёсоор орсон байна. УИХ-ын дарга Г.Занданшатар шинээр сонгогдсон ерөнхийлөгчид бараалхаж буй анхны зочин болжээ.  Тэрбээр “Унгар улс нь манай улсын Европ дахь итгэлт түншүүдийн нэг бөгөөд харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн баяжуулах манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг юм. Монгол Улс Унгар улстай 1950 оны дөрөвдүгээр дүгээр сарын 28-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. Манай хоёр улс эртнээс ойр дотно хамтран ажиллаж ирсэн. Цар тахлын хүнд цаг үеийг даван туулахад манай улсад нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг хандивласан Унгар улсын төр, засагт нэн талархалтай байдаг. Мөн хоёр улсын хамтын ажиллагааны илэрхийлэл болсон Байдрагийн усан цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлэх болсон” талаар танилцуулав.
 Унгар улсын ерөнхийлөгч Томаш Шүйок “Монгол, Унгарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хоёр талын хүч чармайлтын дүнд идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байна. Парламент хоорондын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгаа” гэдгийг онцоллоо.


“Хэл, түүх, соёл нь аливаа улсын дархлаа, тусгаар тогтнолын үндэс суурь байдаг”

 

Айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Алтай судлалын чиглээрх олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцов. Тэрбээр “Монгол, Унгар хоёр улс газар нутгийн хувьд алс хол орших ч гэлээ ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлс, түүх соёлын эртний хэлхээ холбоотой байдаг нь манай хоёр орныг сэтгэл санааны хөрш болгодог гэж  үздэг. Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй өрнөж байна. Улс төрийн харилцааны хувьд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдсэн. Үүний том илрэл  2023 онд Унгар улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло Монгол Улсад айлчилж байсан бол жил хүрэхгүй хугацааны дараа миний бие ийнхүү Унгар улсад айлчлал хийж байна. Манай хоёр орны харилцаанд боловсролын салбар чухал байр суурь эзэлдэг. Унгар улсын Засгийн газраас монгол оюутнуудад тэтгэлэг олгож, манай улсад нэн шаардлагатай боловсон хүчин бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байдагт Монголын ард түмэн талархдаг юм.
Хэл, түүх, соёл нь аливаа улсын дархлаа, тусгаар тогтнолын үндэс суурь байдаг. Өөрийн улсын түүх, хэл, соёлоо хадгалан авч явах нь тухайн улсын иргэн бүрийн үүрэг. Харин харь улсын түүх, хэл, соёлыг сурч мэдэн, дэлхийд сурталчилна гэдэг нь ачит үйлс бөгөөд хүндлэлийн дээд хэлбэр гэж боддог. Өнөөдрийн энэ олон улсын эрдэм шинжилгээний хуралд ирсэн Алтай, Монгол судлаачдыг харахад  туйлын баяртай байна. Цаашид та бүхний энэ ариун үйлсэд өөрийн зүгээс чадах бүхнээрээ тусалж дэмжих болно гэдгээ илэрхийлж байна” гэв.  Мөн УИХ-ын  дарга “Алтай судлал түүхийн хуудаснаа” хэмээх илтгэлийг тус эрдэм шинжилгээний хуралд тавьсан юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 46 (7290)

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

5 цаг 38 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

6 цаг 55 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

9 цаг 32 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

9 цаг 32 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

9 цаг 32 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

9 цаг 32 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

23 цаг 0 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

23 цаг 5 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин