Швед улс НАТО байгууллагын 32 дахь гишүүн боллоо

2024-03-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хүсэлтээ гаргаснаас хойш бараг хоёр жилийн дараа Швед улс НАТО байгууллагын албан ёсны гишүүн боллоо. Тус улс Умард Атлантын Гэрээний Байгууллагын 32 дахь гишүүн болж байна. 2022 оны хоёрдугаар сард Украины нутаг дэвсгэрт Оросын цэрэг халдан довтолсон нь төвийг сахих уламжлалт гадаад бодлоготой Швед улсын байр суурийг эрс өөрчлөгдөхөд хүргэсэн юм. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг өчигдөр X хуудсандаа Швед улсын чадварлаг арми, нэгдүгээр зэрэглэлийн батлан хамгаалах аж үйлдвэр тус байгууллагыг улам хүчирхэг, аюулгүй болгож байгааг сайшаажээ. “Манай шинэ холбоотон Шведтэй хамт НАТО хойч үеийнхээ эрх чөлөө, ардчиллын төлөө үргэлжлүүлэн тэмцэх болно” гэж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн байна. “Туулах зам бага зэрэг урт ч энэ өдрийг ирнэ гэдгийг бид эхний өдрөөс л мэдэж байлаа” гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Европын бас нэг улс Оросын түрэмгийллээс илүү сайн хамгаалагдлаа” гэж Шведийн гишүүнчлэлийг талархан хүлээж авснаа мэдэгдсэн байна. Швед улсыг гишүүнээр элсэхэд НАТО-гийн хоёр гишүүн орон саад учруулсан нь Турк, Унгар байлаа. Курдийн салан тусгаарлагчдыг дэмждэг гэсэн шалтгаанаар Турк улс Шведийн гишүүнчлэлд хориг тавиад байснаа энэ оны нэгдүгээр сард цуцалсан юм. Унгарын ерөнхий сайд Виктор Орбан мөн өөрийнх нь бодлогод шүүмжлэлтэй ханддаг шалтгаанаар Шведийн гишүүнчлэлийг дэмжилгүй удаасан. Гэхдээ эцэст нь байр сууриа өөрчилснөөр дөнгөж өнгөрсөн долоо хоногт гишүүнчлэлийг нь дэмжсэн юм. НАТО-д шинэ гишүүн элсэхийн тулд бүх гишүүн орнууд дэмжсэн тогтоол гаргах ёстой байдаг.

Эх сурвалж:www.polit.mn 

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

5 цаг 44 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

7 цаг 2 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

9 цаг 38 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

9 цаг 38 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

9 цаг 38 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

9 цаг 38 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

23 цаг 6 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

23 цаг 11 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин