У.Хүрэлсүх: Байгаль орчноо хамгаалахын төлөө бүгдээрээ хамтран зүтгэе

2024-03-06
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

П.АМГАЛАНБАЯР

"Ойн салбарын үндэсний чуулганд оролцсондоо их баяртай байна. Мод тарих талаар илүү мэдлэг хуримтлуулж авлаа" хэмээх ярих охин бол Булган аймгийн Хялганат тосгоны ЕБС-ийн аравдугаар ангийн сурагч, өсвөр үеийн байгаль хамгаалагч Д.Буянжаргал. Тэрбээр “Би багаасаа эмээ өвөөтэйгөө мод тарьдаг байсан.  Тарьсан моднуудаа харахаар үнэхээр сайхан санагддаг. Мод тарихын ач тусыг дүү, найзууд,  хүмүүст таньж мэдүүлэхийг хүсдэг. Манай сургуулийн “эко” клуб 10 гаруй модны тарьц, 300 гаруй моносны мод тарьсан. Одоо 20-30 см ургасан. Мөн гацуур, улиас, халиас зэрэг мод тарьдаг. Бид анги хамт олноороо мод тарьснаар байгальд сайн нөлөө үзүүлэхээс гадна гоё дурсамжийг бүтээж чаддаг” гэсэн.


Ийнхүү ойн салбарынхны нэгдсэн Ойн салбарын үндэсний II чуулган Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Ой 9+” уриан дор боллоо.


Чуулганд тус салбарын мэргэжилтнүүд, оролцож ойн салбарын хөгжлийн бодлого,  “Тэрбум мод”  үндэсний хөдөлгөөн  хэрэгжсэнээс  хойш  гарсан үр дүн,  цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.  Тус чуулганыг нээж ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн боловсруулж, батлах, ой байгалийн аясаар нөхөн сэргэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэрлэх чадвар болон хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх нь ойн анги, ойн мэргэжлийн байгууллагуудын үндсэн чиг үүрэг байх ёстой гэж үзэж байна. Ойн салбарт техник, технологи, инновацын хөгжлийн ололт амжилтыг  тууштай нэвтрүүлэх, механикжуулах, технологи дамжуулах үйл ажиллагааг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх шинжлэх ухааны байгууллагын бүтцийг одоогийн хүрээлэнгүүдийн салбар, нэгжүүдийг нэгтгэх замаар шинэчлэн зохион байгуулах шаардлагатай. Ашиглалтын ойн нөөц бүхий Хойд, Төв, Зүүн бүсэд Ой модны кластер үйлдвэрүүдийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулж ой хамгаалал, нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлын зардлыг үйл ажиллагаанаасаа санхүүжүүлдэг болох зэргийг цаг алдалгүй хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Мөн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, ойн үнэ цэнийг нэмэгдүүлэх, ард иргэдийн ойн талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, ойн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг сайжруулахад чиглэсэн тодорхой, үр дүнтэй арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлэх ёстой. Ойн салбарын зорилт, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд салбарын хамт олны санал санаачилга, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, хөдөлмөр зүтгэл хамгийн чухал” гэв. Мөн байгаль орчин, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, улмаар улс үндэстний аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөө төр засаг, түмэн олноороо нэгэн сэтгэлээр хамтран зүтгэхийг уриаллаа. 


Энэ үеэр  чуулганд оролцсон мэргэжилтнүүдийн байр суурийг сонслоо. 

Б.Оюунсанаа: Дэлхийн чиг хандалга нь ойг  зөв зохистой ашиглаж, хамгаалах  
/ОБЗГ-ын дарга/

-Ойн салбарын асуудлыг цогцоор нь харж , тодорхой ажлуудыг хийж байгаа. Үүнтэй холбоотой бодлогын хувьд ямар зохицуулалт хийх вэ, эдийн засгийн ямар хөшүүрэг  байх вэ, бусад талуудын оролцоо хэрхэн  явагдах тал дээр  голлон анхаарлаа хандуулж байна.  Чуулгантай уялдуулаад ойн салбарт тодорхой алхмуудыг хийхээр төлөвлөж байгаа. Тухайлбал, ойн салбарын бүтэц зохион байгуулалтын хувьд томоохон өөрчлөлтийг хийхээр зорьж байна. Үүний нэг нь ойн ангиудыг  босоо бүтэцтэй болгох асуудал. Мөн агаараас буюу дроноор мод тарих,   их хэмжээний талбайд тарилт хийх зэрэг техник технологийн дэвшлүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Ойг  зөв зохистой ашиглаж, хамгаалах дэлхийн чиг хандлагад чиглэсэн алхмуудыг хийж байна.

 

Ч.Дугаржав: Мод тарих ажлын үзэл баримтлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж  хэрэгжүүлэх хэрэгтэй
/ШУА-ын  Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний  тэргүүлэх ажилтан /


-Судлаачид, эрдэмтэд  мод тарих ажлын үзэл баримтлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж  хэрэгжүүлэх хэрэгтэй. Тухайн тарих гэж байгаа модоо зөв сонгосон эсэхийг мэдэх хэрэгтэй. Тухайлбал, модны байгаль экологийн онцлогийг сайн мэдсэний үндсэнд ургуулах, тухайн модод ямар хэмжээний  гэрэл дулаан, ус чийг, бордоо хэрэгтэй вэ гэдгийг судалж, судалгааны үндсэн дээр  хийвэл илүү амжилттай болно.  Мөн “Тэрбум мод”  үндэсний хөдөлгөөнд  мод тарьж байгаа бүх л байгууллага мэргэжилтнүүд, иргэд оролцож байгаа. Тиймээс эдгээр ажлыг нэгтгэн дүгнэж, судалгааны ажил хийх хэрэгтэй. Энэ ажлыг манай судлаач, багш, эрдэмтэд давхар хийх нь чухал. Өөрөөр хэлбэл алдаа, дутагдлаа мэдэж цааш нь залруулж ажиллавал амжилтад хүрнэ гэсэн үг” гэлээ.
Манай улсад  одоогийн байдлаар улсын хэмжээнд  1054 байгаль хамгаалагч  ажиллаж байгаа  гэдгийг Монголын  байгаль хамгаалагчдын холбооны тэргүүн  Г.Эрдэнэ-Цолмон хэллээ. Тэрбээр “ 2022 оныг  байгаль хамгаалагчдын жил болгож зарласантай холбоотой цалин, нийгмийн баталгаа харьцангуй дээшилсэн. Олон талт хамтын ажиллагааны хүрээнд байгаль хамгаалагчийн суурь сайн тавигдсан. Бид  2024 оныг байгаль  хамгаалагчийг чадавхжуулах жил болгож  зарлаад  ажиллаж байна.  Төрийн бодлогыг  БОАЖЯ хэрэгжүүлэх гээд байдаг.  Харин орон нутагт  ойн ангиуд   аймгийнхаа Засаг даргын харьяанд байдаг  учраас   үндсэн чиг үүргүүдээ хэрэгжүүлээд явахаар төрийн бодлого  хөрсөн дээр  бууж хэрэгжиж чадахгүй  байна” гэсэн юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 44 (7288)

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

5 цаг 42 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

7 цаг 0 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

9 цаг 37 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

9 цаг 37 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

9 цаг 37 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

9 цаг 37 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

23 цаг 5 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

23 цаг 10 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин