Хайлааст орчимд Сэлбэ дэд төвийг байгуулна

2024-03-05
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудлаарх ээлжит уулзалтаа өчигдөр Чингэлтэй дүүргийн Хайлааст орчмын хороодын төрийн албан хаагчидтай хийлээ. Чингэлтэй дүүрэг нийт 24 хороотой, 11 нь гэр хороолол. 37.508 өрхийн 144.249 оршин суугчтай. Дүүргээс бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтөө Өргөө, Зурагт, Хайлааст, Чингэлтэй, Хөтөл гэсэн таван бүсээр хийсэн байна. Хайлааст нь тус дүүргийн нягтаршил ихтэй бүс бөгөөд нийт долоон хороонд 45 мянган иргэн амьдарч байна.


Ерөнхий сайд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцуулж, тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар ярилцлаа. Хороо, хэсгийн ахлагч нарын хэлж буйгаар Хайлаастын гэр хорооллыг дэд бүтцэд холбож, орон сууцжуулах бүрэн боломжтой аж. Сүүлийн жилүүдэд хөдөөнөөс шилжин ирэх урсгал эрс нэмэгдсэн нь эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдал зэрэг төрийн үйлчилгээний хүртээмжид ч сөргөөр нөлөөлөх болжээ.
Чингэлтэй дүүргийн Хайлааст орчмын 14, 18 дугаар хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн загвар төслийг тус дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл танилцууллаа. Сэлбэ дэд төвийг дээрх хороодын нутаг дэвсгэрт байгуулахаар төлөвлөжээ. Сэлбэ дэд төвийн 158 га газрыг чөлөөлөхөөр болсон байна. Тус төслөөр иргэдийг тохилог, эко орон сууцаар хангасан, нийгмийн дэд бүтцийн хүртээмжтэй, амралт, аялал зугаалгын бүс бүхий эрүүл ногоон хороолол бий болгохоор төлөвлөсөн байна.


Энэ үеэр ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сүүлийн гучин жилд нийслэлд бий болсон утаа, түгжрэл, төлөвлөлтийн алдааг засахын тулд Засгийн газраас хотын ажилд анхаарал хандуулахаас өөр аргагүй болсон. Түүхэндээ бараг анх удаа Засгийн газар ингэж анхаарч байгаа. Ерээд онд өмч хувьчлалаас эхэлсэн луйвар нийслэлийн газраар үргэлжилсэн. Замбараагүй газар олголтоос болоод одоо сургууль, цэцэрлэг барих газраа төр буцааж өндөр үнээр худалдаж авах хэмжээнд хүрээд байгаа. Одоо төвлөрлийг буцааж задлахаас өөр аргагүй. Тиймээс нийслэлийг бүсчилж хөгжүүлэх 42 шинэ нэгж байгуулахаар Засгийн газар судалж байна. Үүний нэг нь Хайлааст. Иргэд төрийн болон нийгмийн үйлчилгээг 15-20 минутад авдаг болох учиртай. Хэрэв үүнийг бүсчилсэн байдлаар шийдчихвэл төв рүү урсах урсгал буурч, гадагшаа чиглэсэн урсгал нэмэгдэнэ. Үүнийг оновчтой хийж төрийн анхан шатны нэгжүүдээс санал авах нь бодлогын шийдвэрт чухал нөлөөтэй” гэв. Мөн Хайлааст орчмыг орон сууцжуулах, дэд бүтэц, эрчим хүчний төлөвлөлтийг яаралтай хийх, хороодын Засаг дарга нарын эрх мэдлийг эрх зүйн хувьд нэмэгдүүлэх боломжийг судлахыг холбогдох албаны хүмүүст чиглэл болголоо.  

 

БНХАУ, ОМОЗО-ноос малчдад хандив илгээжээ

Мөн өчигдөр ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсад үүсээд буй зудын нөхцөл байдалтай холбогдуулж БНХАУ-ын Засгийн газар 200 мянган ам.доллар, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газар 170 гаруй мянган ам.долларын эд материалын тусламжийг Монгол Улсын Засгийн газарт үзүүлж байгааг Элчин сайд Шэнь Миньжюан танилцуулан батламжийг нь гардуулан өглөө. БНХАУ сайн хөршийн хувиар эв санааны нэгдлээ илэрхийлж зуданд өртсөн хөдөө нутгийн ард иргэдэд сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлж, тусламжийн хандив өгч буйд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс БНХАУ-ын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ болон хоёр талын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар мөн санал солилцлоо.

 

АНУ зудад хамгийн хүнд нэрвэгдсэн 2700 өрхөд мөнгөн тусламж үзүүлнэ

Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзав.
  Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч, зудтай хүнд жил болж байгаатай холбогдуулан АНУ-ын  Засгийн газар зудын эсрэг хариу арга хэмжээ авах, малчдад туслах аянд нэгдээд байсан. Улмаар АНУ-ын Засгийн газар 700 мянган  ам.долларын нэмэлт тусламж олгохоор шийдвэрлэснийг Элчин сайд Ричард Буанган Ерөнхий сайдад танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн шугамаар Монголын улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан 200 мянган ам.доллар, мөн “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаар дамжуулан 700 мянган ам.долларын тусламж үзүүлж байгаа АНУ-ын Засгийн газарт Монголын төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
АНУ-аас олгож буй энэхүү тусламж нь Архангай, Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Ховд аймгийн зудад хамгийн хүнд нэрвэгдсэн 2700 малчин өрхөд малын тэжээл, эм, мал эмнэлгийн хэрэгсэл, мөнгөн тусламж хэлбэрээр хүрэх юм.
Энэ үеэр Элчин сайд Ричард Буанган Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй 2023 оны наймдугаар сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын дараа ийнхүү уулзаж, ярилцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр  “Ерөнхий сайдын айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлууд эхнээсээ биелж байна. Цаашид эрчимжүүлэхэд онцгой анхаарал хандуулж ажиллана” гэв. Уулзалтын үеэр талууд хоёр улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаагаар баяжуулахын төлөө байгаагаа харилцан илэрхийлэв. Мөн хоёр тал Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх асуудалд чухал ач холбогдол өгч байгаа бөгөөд шууд нислэгийг энэ онд багтаан эхлүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 43 (7287)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин