Голомт банк “МОНХОРУС Интернэшнл” ХХК-тай хамтарсан ногоон зээлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүллээ

2024-02-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Голомт банк тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх болон энэ чиглэлийн бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүд, үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлсээр ирсэн. Энэ хүрээнд Голомт банк “МОНХОРУС Интернэшнл” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, бүтээгдэхүүн худалдан авалтыг санхүүжүүлэх зорилготой ногоон зээлийн шинэ бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүллээ.

Эрчим хүчний хэмнэлт хийж, үйл ажиллагааны зардлаа багасгахыг хүссэн хувь хүн, байгууллагууд Голомт банкнаас олгож буй ногоон зээлийг ашиглан “МОНХОРУС Интернэшнл” ХХК-ийн зах зээлд нийлүүлдэг нарны систем болон давтамж хувиргагч төхөөрөмжийг худалдан авах боломжтой болж байна.

Зээлийн нөхцөл:

  • Хүү: 12% /жилийн/
  • Хугацаа: 24 сар хүртэл
  • Дээд дүн: 1 тэрбум төгрөг хүртэл

Та ногоон зээлийг дараах зориулалтаар авах боломжтой. Үүнд:

  1. Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, гэрэлтүүлэг, дулаан, халуун ус түгээлт, дуслын усалгаа, өрхийн хэрэглээний нарны цахилгаан систем, дулаан алдагдлыг бууруулах барилгын материал үйлдвэрлэх, худалдан авалт хийх;
  2. Үйлдвэрийн хуучин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, HVAC систем, нарны хавтан, барилгын дулаалга зэргийг шинэчлэх;
  3. Цахилгаан, эрчим хүчний хэмнэлттэй эсвэл сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх гэх мэт.

Нарны систем: Энэ нь нарны хавтанг ашиглан нарны энергиэр цахилгаан үүсгэх цогц систем бөгөөд үйл ажиллагаанд гарч буй цахилгаан эрчим хүчний хэрэглээ болон урсгал зардлаа хэмнэх боломжийг танд олгоно. Та өөрийн барилга, байгууламжийн хэмжээ, загвараас хамааран хавтангийн хэмжээг сонгон суурилуулах боломжтой.

Давтамж хувиргагч: Цахилгаан хөдөлгүүрийн ачааллаас хамааран аажим давтамжийг ихэсгэх болон багасгах замаар эрчим хүчний хэмнэлтийг бий болгоно. Үүнээс гадна элэгдэл, хорогдлыг багасгахаас гадна насжилт болон найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Харилцагч та “МОНХОРУС Интернэшнл” ХХК-тай хамтарсан ногоон зээлийн бүтээгдэхүүнд хамрагдахыг хүсвэл өөрт ойр байрлах Голомт банкны салбарт хандан зээлийн хүсэлт өгөөрэй. Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, шийдлийн талаар тодруулахыг хүсвэл 95018498 утас болон solar@monhorus.mn имэйл хаяг руу холбогдох боломжтой.

Голомт банкнаас олгож буй бусад ногоон зээлийн бүтээгдэхүүнтэй танилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. 

Мөн Голомт банк 2023 оноос сэргээгдэх эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг дэмжиж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, үйлдвэрийн барилгын хэд хэдэн төслүүдийг санхүүжүүлээд буй юм.

Бид цаашид ч тогтвортой хөгжлийн зорилтууд, байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг тасралтгүй дэмжиж, бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, шилдэг бизнесүүдийг санхүүжүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөөд байна.

хэмнэсэн эрчим хүс СО2 оо тооцож чаддаг болох хэрэгтэй одоо
Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

10 цаг 28 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

11 цаг 46 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

14 цаг 23 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

14 цаг 23 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

14 цаг 23 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

14 цаг 23 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин