Монголын хүний төлөө намын дарга Бат-Ялалт УИХ-д нэрээ дэвшүүлэхгүй талаараа мэдээлэл хийлээ

2024-02-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.ИЧИНХОРЛОО

Миний бие Улсын Их Хуралд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. . Монголын хүний төлөө нам эвсэл байгуулж улс төрийн бусад хүчингүүдтэй нэгдэж ажиллах саналтай байна. Сонгогчдын боловсролыг сайжруулах, бусад улс төрийн хүчингүүдтэй хүчээ нэгтгэх, Улсын Их Хуралд  заавал байх ёстой хүмүүсийг дэмжих сан байгуулах гэх мэт тодорхой хэдэн зорилго тавьсан. Учир нь энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулиудтай адил шударга бус  болох нь тодорхой. Бид найман удаа сонгууль хийхдээ шударгаар сонгууль зохион байгуулж байсан түүх нэг ч байхгүй. Үндэсний Аудитын газраас нэг нэр дэвшигч нэг тойрогт зарцуулах хөрөнгөний доод хэмжээг тогтооход 2.5 тэрбум гэж гарсан байсан. Улсын Их Хуралд хэн байх ёстой вэ гэхээр судалгаа шинжилгээ хийдэг, бодлогын бичиг баримт боловсруулах чадвартай  хүн байх хэрэгтэй. Гэтэл эдгээр хүмүүст сонгуульд өрсөлдөх  хөрөнгө мөнгө дутмаг. Энэ бол шударга ёсны зарчим биш. Хөрөнгөтэй эрх баригчдын эсрэг хүч үзэх хамгийн боломжтой хувилбар бол сонгогчид сонгуульдаа шударга оролцох. Саналаа худалдахгүй байх явдал юм. Сонгууль гэдэг бол тайван замаар төрийн эрх мэдлийг  нэг этгээдээс нөгөө этгээд рүү шилжүүлэх ганцхан боломж. Үлдэж байгаа дөрвөн сарын хугацаанд тайван сонгууль зохион байгуулах мөн сонгогчид сонгуульдаа шударгаар оролцох хэрэгтэй байна. Нийгэмд сонгогчид сонгуульдаа оролцохгүй гэсэн хандлага их байх шиг байна. Сонгуульд оролцох бол ардчилсан нийгмийн үнэт зүйл шүү дээ.

Эх сурвалж: www.polit.mn

Эмээ
Зөв дөө чи ухаантай залуу
Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

10 цаг 13 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

11 цаг 31 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

14 цаг 8 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

14 цаг 8 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

14 цаг 8 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

14 цаг 8 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин