Д.Дэмбэрэлцэрэнгийн хотол бялуу

2024-02-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Хэрэвзээ номыг бялуу шиг зүсээд агуулгыг нь хардагсан бол крем, кекс нь сөөлжилсөн олон давхрагатай амттайхан ном нэгээр нэмэгдлээ. Энэ сайхан бялууг Д.Дэмбэрэлцэрэн хийсэн бус ардчилсан Үндсэн хуулийн дизайныг бүтээхэд оролцсон, Монгол Улсын Дээд шүүхийн анхны дарга Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн намтар юм. Дан ганц намтар гэж тодорхойлоход хангалтгүй учир бялуутай зүйрлэсэн хэрэг. Хорин бүлэгтэй номын бараг тэн хагас нь Монголын үндэсний хууль цаазын ертөнцийн түүхэнд зориулагджээ. Хүний намтар уншихад амьдарч асан цаг үеийнх нь өнгө төрхийг олж хардаг бол "Дашдоржийн Дэмбэрэлцэрэн" номоос дэлхийн талыг эрхшээж явсан талын нүүдэлчин баатруудаас өгсүүлээд орчин цагийн эрх зүйт төрийн хууль шүүхийн тогтолцоо хүртэлх хоёр мянганыг давсан цаг хугацааны түүхийг товч бөгөөд тодорхой мэднэ. 

Өвөрхангай аймгийн Бүрд суманд ХХ зууны дундуур төрж, хөдөөх амьдралаар өсөж, хуучин Зөвлөлт Холбоот Улсад эрхзүйчийн боловсрол эзэмшсэн Д.Дэмбэрэлцэрэн социализмын тоталитари тогтолцооноос ардчилсан эрхзүйт нийгэмд шилжин хуульзүйн салбараа агуулгаар нь бүрмөсөн өөрчлөн байгуулсан жилүүдэд ажиллаж амьдарчээ. Д.Дэмбэрэлцэрэн Дээд шүүхийн даргаар томилогдоод 1990 оны арванхоёрдугаар сарын 24-нд Дээд шүүхийн бүгд хурлаар батлуулсан 89 дүгээр тогтоол нь чанх эсрэг эргэсэн цаг үеийн тодхон гэрч болон үлдсэн байна. Тэнд “БНМАУ-ын шүүхийн өөрчлөлт, шинэчлэлийн эцсийн зорилго нь БНМАУ-ын шүүх засаглалыг соёл иргэншил, ардчиллын хөгжлийн олон улсын түвшинд тогтоож бэхжүүлэх явдал” хэмээсэн буй. Энэ тогтоолоос өмнө “хүн байвал хэрэг нь олдоно” гэдэг зарчмаар МАН шүүхийг захирч ирсэн юм. Ихэд энгийнээр, хүн бүхэнд ойлгомжтой томъёолбол “нотлогдоогүй бол гэм буруутайд тооцохгүй ээ” л гэсэн үг. Ээдрээтэй өөрчлөлт шинэчлэлийг үүрч гарсан Д.Дэмбэрэлцэрэнгийн намтраас сонин содон олон үйл явдлыг сөхөн харна. Ухаан нь, ардчилсан Үндсэн хууль батлагдахаас өмнө БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид 1960 оны социализмын материал техникийн бааз байгуулна гэдэг зорилттой социалист Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байжээ гэх мэт.

“Хүмүүн хорвоо” нийгэмлэг, Нэпко хэвлэлийн газрын хамтын бүтээл “Түүхэн эрхмүүдийн цадиг”-ийн 18 дахь цуврал уншигч таны гарт очлоо. Монгол Улсын төр, түүхийн судалгаа хийх, их түүхийн эгэл бодит үнэнийг тодруулах, өнгөрсөн эдүгээгийн Монгол түмний нэрт хүмүүсийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, тэдгээрийн амьдрал, монгол ухаан, холч харааг ард түмэн, хойч ирээдүйд ойлгуулан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Түүхэн эрхмүүдийн цадиг” цуврал энэ удаа Монгол Улсын Гавьяат хуульч, Улсын дээд шүүхийн дарга агсан “Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн намтар, түүхийг олон түмэндээ хүргэлээ.

Д.Дэмбэрэлцэрэнгийн хотол бялуу

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

10 цаг 23 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

11 цаг 41 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

14 цаг 18 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

14 цаг 18 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

14 цаг 18 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

14 цаг 18 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин