Хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч Р.Булгамаа

2024-02-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.НОРОВЖАМБАЛ

“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа хоёрдугаар сарын 25-нд төрсөн өдөр нь тохиож буй хүний эрхийн төлөө тэмцэгч, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн,  өмгөөлөгч Ринзааны Булгамааг онцолж байна.

 

Р.Булгамаагийн хуулийн мэргэжил эзэмшсэн гол шалтгаан нь түүний аавынх нь үйл хэрэгтэй  салшгүй холбоотой.  Түүний аав Монгол Улсын гавьяат хуульч Ё.Ринзаан гэдэг хүн бий.  Увс аймгийн Хяргас сумын харьяат нэгэн бөгөөд, бүхий л амьдралаа хууль эрх зүйн салбарт, шударга ёсны үйл хэргийн төлөө зориулсан нэгэн.  Энэхүү үйл хэргийнхээ үргэлжлэл болгож, өөрийн охиныг энэ салбарын хүн болгож, хүний төлөө ёс зүйтэй сайн ажиллах арга барилыг олгож, зааж зөвлөдөг гэхэд болно.

Р.Булгамаа ахлах ангидаа орсон жилээ аавынхаа мэргэжлийг өвлөж, хуульч болохоор шийдсэн гэдэг.   Хүний эрх,  нийгмийн сайн сайхны  хүчтэй дуу хоолой болж чаддаг тэрбээр нэгэн ярилцлагадаа  “Миний ажил нийгмийн сайн сайхны  төлөө гэсэн зарчимтай" гэжээ.

Тэрбээр хүүхэд хүчирхийлэл,эмэгтэйчүүдийн эрхийн талаар тууштай тэмцэж энэ чиглэлийн олон хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахад мэргэжлийн ур чадвараа зориулан ажилласан. Тиймдээ ч 2019 оны  Монгол Улсын шилдэг про боно хуульчаар шалгарч байсан удаатай.

 Улс төрийн карьерын хувьд  УИХ-ын сонгуульд хэд хэдэн  удаа дараа нэр дэвшин өрсөлдөж байв. Хууль зүйн салбарт түүн шиг мэдлэг чадвартай   эмэгтэй хуульч тун цөөн  гэдэгтэй олон нийт санал нийлнэ. Монголын өнөө цагийн хууль эрх зүйн салбарын өнгийг тодорхойлогч эмэгтэй танд төрсөн өдрийн мэнд хүргэе.

Эх сурвалж: www.polit.mn

Алтансүх
Өмгөөлөгчийн хувьд тун дажгүй санагдсан. Иймэрхүү, ямар ч бэрхшээл байсан юмны ард нь гарчих юмсан гэсэн амбицтай, зүтгэлтэй байх нь өмгөөлөгчид байх чухал чанар. Улс төрд ч хэрэгтэй. Үнэн мөнөөрөө байх, бас тууштай байх. Амжилт.
Зоригоо
Ийм мундаг эмэгтэйчүүдээ Их хурал руугаа оруулж болдоггүй юм уу таминь ээ. МАНы хэдэн эмэгтэй гишүүдээс хол илүү дээ. Сэтгэлтэй, зүтгэлтэй нь илт мэдэгддэг шүү. Төрсөн өдрийн мэнд хүргэе ээ.
Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

9 цаг 24 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

10 цаг 41 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

13 цаг 18 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

13 цаг 18 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

13 цаг 18 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

13 цаг 18 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин